2015-04-01 06:50

С.Чинзориг завханчуудыг жийжээ


Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд Д.Оюунхорол, Хөдөлмөрийн яамны сайд С.Чинзориг нарыг хэтэрхий намчирхаж, ажлаа зүгээр хийж байсан хүмүүсийг ямар ч үндэслэлгүйгээр халж байна гэх шүүмжлэл гараад удаж байна. Хамгийн гол нь тэд тайлбар өгөхдөө “Хэрэггүй орон тоон дээр байгаа хүмүүсийг цомхотгож байгаа. Түүнээс биш намчирхаж ажилчдаа халсан зүйл байхгүй шүү” хэмээн мэдээлэл хийсэн удаатай. Шинэчлэлийн Засгийн газар эхний хоёр жил төрийн албыг баахан бужигнуулсан. “Халаа сэлгээ хийх, сонгууль бодох сэхээгүй ажиллах ам тангарагтай” Шийдлийн Засгийн газар ч өмнөхөөсөө ялгарсангүй. Зарим шинэ сайд нар баруун халаа сэлгээ хийгээд завгүй яваа нь үнэн. 

Д.Оюунхоролын “тушаалаар” 50 гаруй хүн ажлаасаа халагдчихаад байгаа гэнэ. Хуучин С.Оюун сайдаар ажиллаж байхдаа ИЗНН-ын угшилтай олон хүн яамандаа “шахсан” гэдэг. Харин одоо Д.Оюунхорол сайд ИЗНН-ын тэдгээр хүмүүсийг явуулж, оронд нь МАН ба Завханы хүмүүсийг ажилд авч байгаа гэх юм. 

Харин нөгөө талд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг яамнаасаа Завханы хүмүүсийг явуулж байна. Түүний өмнө энэ салбарын сайдаар ажиллаж байсан Я.Санжмятав Хөдөлмөрийн яамыг Завханы яам болгосон гэх шүүмжлэл өмнөх Засгийн газарт яригдаж байсан. Ийнхүү шинэ сайд нь яамныхаа муу нэрийг цэвэрлэж, МАН-ын сайд нар болох Д.Оюунхоролын чөлөөлсөн 50, С.Чинзоригийн чөлөөлсөн 85 хүн ийнхүү гудамжинд гарчээ.

Эх сурвалж www.wikimon.mn 


Сэтгэглдэл: 5

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Ganaa (202.179.10.74 / 2015-04-04 02:48 )

    Mash zuv. Altankhuyagiin ueiin khereggui on toog darui tsuulj, ulsaa bodokh tsag bolson..........................!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • зочин (202.70.44.146 / 2015-04-03 03:22 )

    ОК

  • hhhhh (202.5.206.3 / 2015-04-02 02:52 )

    ажил хийхгүй,намаас бялуу горьдсон хүмүүсийг халах нь зөв. 2012 онд яаж халсныг мартаагүй байгаа гэж найдья. 2016 онд жинхэнэ цэвэрлэгээ хийгдэнэ биз...................

  • ich (202.179.10.70 / 2015-04-02 01:30 )

    ×èíçîðèã ÷ ãýñýí ªÂºðõàíãàé òºðèéí àëáàíû òóðøëàãà, ìýäëýã áàãàòàé ººðèéí òîéðîí õ¿ðýýëýã÷ íàðààð áàãàà á¿ðä¿¿ëæ áàéíà ø¿¿ äýý. Èíýýäòýé þì.

  • zochin (122.201.22.193 / 2015-04-01 23:23 )

    omnoh Sanjmyatav ni heterhii namchirhaj tiin albiig namiihnaaraa dyyrgehdee huuliig ogt toogoogyig martaagyi,CHizig zalruulah geed zovj bna zov ehlel