2015-03-27 03:14

С.Ганбаатар нарын шинэ нам нууц хуралдлаа


       Нэгэнтээ УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар, Г.Уянга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нарын нөхөд нийлж нам байгуулахаар болжээ гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тэнүүчилж байсан нь худлаа зүйл биш аж. Учир нь тэд саяхан нууцаар хуралдаж, хэзээ, хэрхэн олны өмнө ил гарах тухайгаа сайтар ярилцсаныг ойрын эх сурвалж хэллээ. Харин хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар дээрх дөрвөн эрхэмд Л.Цог нарын хүмүүс нэгдсэн гэдгийг давхар дуулгаад авлаа. Үүнээс үзвэл нийгэмд нэлээд хүчирхэг нам бий болох төлөв ажиглагдаж байна.

 

       Энэхүү нам байгуулах чимээнээр эдийн засгийн хямралаас илүүтэй төрийн хямрал нүүрлэж, дампуурчихсан энэ цагт энэ мэт эх орончдын бүлэглэл хүчтэй нам байгуулахад болохгүй зүйл алга. Ард түмэн ч бултаараа дэмжих нь гарцаагүй хэмээн уухайлж байв. Энэ бүгдээс харвал С.Ганбаатар бол нам бус бие даагч, урьд өмнө ч ямар нэг намын харъяалалд ороогүй нь үүнтэй холбоотой байж таарна. Г.Уянгын хувьд ч улстөрийн олигархи бүлэглэл гэдэг ямар зүйл байдгийг сөрөг талаас нь парламентад суусан цагаасаа хойш тайлбарлаад эхэлсэн. Уугуул үндэс нь ч тэр аль нэг намд 100 хувь хамаарагдаж байгаагүй. Энэ ч утгаараа улстөрд шинэ байгуулалцаад зүтгэхэд Г.Уянга 100 хувь дэмжиж таарна.

 

       Шинэ намд бүл нэмж байгаа Л.Цогийн хувьд бол өөртөө ашигтай гэх аль талд явсаар ирсэн хүн. Л.Цог Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улстөрийн ихэнх намд бүртгэлтэй байсан хүн. Ямар сайндаа л “Логийн Цог чинь ёстой Хогийн Цог байна даа” гэх үг хүртэл тарж байхав дээ. 

 

     Х.Баттулгын хувьд өнгөрөгч намар Н.Алтанхуягийн Засгийн газраас саналаараа гарч, зориг шулуудсан нь алсдаа шинэ намын буйр засах гэсэн санаа байхаас хаа зайлхав. Тэгээд ч тэр нам дотроо ганцаардсан МоАХ-ноос Ш.Түвдэндоржийг дагаж нүүр буруулсан нөхөд цөөнгүй учраас энэ фракцаас үнэнч нөхдөө аваад шинэ нам байгуулахад гар бие оролцоход болохгүй зүйл алга.

 

А.Гал

 

- See more at: http://www.unen.mn/content/48115.shtml?alias=politics#sthash.pJEaccvv.dpuf


Сэтгэглдэл: 15

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (202.21.118.98 / 2015-04-03 08:58 )

    Өрөвдмөөр юм аа Магнай АН, Ногоон нам , Цог МАН, АН, МАХН, Баттулга АН ,Уянга, МУНН, билүү ийм хүмүүс төр толгойлох гээд зүтгээд бас Гүндалай АН-аасаа гараад нам байгуулаад...... энэ бүхэн хэний төлөө вэ гэдэг сонин асуулт гарна да.зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө,хэрчим бялууны төлөө гэхээс.......

  • одоноо (202.179.12.6 / 2015-04-03 00:47 )

    зөв та нарыг дэмжинэ, шинэ намд элсэхэд бэлэн

  • Зочин (112.72.13.212 / 2015-04-01 12:22 )

    zuwch buruuch manangaas salh mini minii ard tvmeen namiin gishvvn gesen har hairtsagnaas gartsgaaya

  • Зочин (103.229.122.107 / 2015-04-01 00:09 )

    Дэмжинэ, дэмжинэ.жинхэнэ буурь , суурьтай хэсэг гэж үзэж байна.

  • зочин (202.70.42.34 / 2015-03-31 09:41 )

    зүтгээд үзэх л хэрэгтэй

  • тайваа (203.91.117.4 / 2015-03-31 09:18 )

    эд нар жинхэнэ популистууд дугуй дугуйгаа олоод нийлчихсэн нам байгуулах гэж байна даа. Монголчууд саваллаа саваллаа гэхэд арай л ийм буурь суурьгүй хүмүүсийг дэмжиж савлахгүй байхаа....

  • ytj (202.179.10.70 / 2015-03-30 02:44 )

    ÌÀÍÀÍ-ãààñ çàëõàæ áàéãàà ¿åä öàãàà îëñîí ç¿éë. Íàìäàà ìàø çºâ, öýâýð÷, íýð õ¿íäòýé óëñ òºð÷èéã îðóóëàõ, ýëñ¿¿ëýõ õýðýãòýé ø¿¿. Áóñäûã ººðñäºä òàíü...

  • зочин (122.201.31.108 / 2015-03-30 02:24 )

    Өрөвдмөөр юм аа Магнай АН, Ногоон нам , Цог МАН, АН, МАХН, Баттулга АН ,Уянга, МУНН, билүү ийм хүмүүс төр толгойлох гээд зүтгээд бас Гүндалай АН-аасаа гараад , одоо МАН-ын гишүүд Арвингаас эхлээд Ардчилсан намд ороод ард түмнээ та нарт яаж итгэх вэ? БЗД -ийнхэн Арвинд МАН гэж санал өгсөн

  • baian ulgii (202.179.11.202 / 2015-03-29 11:30 )

    demjine 100 huvi

  • өндөр болгох нууц (112.72.13.85 / 2015-03-29 03:34 )

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

  • оооо (202.55.191.76 / 2015-03-28 12:51 )

    100 хувь дэмжинэ

  • unen ug (202.126.89.199 / 2015-03-28 03:24 )

    demjij bna.

  • bat (43.242.243.44 / 2015-03-27 13:39 )

    demjinee manangaas yamarch baisan salah heregtei zuv shudraga baigaarai oyutolgoi 5tolgoig zancuunii ulger bolgood baigaa manang ulsturuus chutgur shulamiig songoj baigaad bolov zailuulmaar baina

  • зочин (202.5.206.75 / 2015-03-27 12:55 )

    ta bugdiig demjij bna uneheer huchirheg bolj chadii shuu

  • DeCH (183.177.99.152 / 2015-03-27 09:26 )

    2 namd itgehee baisan irged demjnh bolomjtoi olni itgel gedeg hetsyy