2015-02-09 05:42

Мөнгөний Нарийн бичгүүд:2 Лувсангийн Эрдэнэчимэг


 

Манай сайт АН-аас шинээр томилогдсон буй Нарийн бичгийн дарга нарын талаархи мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байгаа билээ. Хамгийн гол нь улстөрийн олигархи бүтэц улам л тал талаасаа хүчирхэгжиж байгааг дурдах гэсэн хэрэг. Нам дотроосоо эхлээд улам бүр хүчтэй болж, мөнгөтэй хөрөнгөтэй бүхэн даргын суудалд заларч бүхий л зүйлийг хөрөнгө мөнгө, эрх мэдлээр далайлгахыг оролдох болов. Энэ нь бүр хэрээс хэтэрлээ.

      Тиймээс бид урьд өмнө УИХ-ын гишүүн, Улстөрийн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Гаваагийн Батхүүгийн тухайд дурдсан билээ. Харин одоо “Монос”-ын хэмээн алдаршсан УИХ-ын гишүүн, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Л.Эрдэнэчимэгийг онцолж байна. Тэрээр өнгөрөгч 2012 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, өнөөх хар машины буянаар УИХ-д орж ирсэн гишүүдийн нэг хэмээн сонгиночууд ярьдаг билээ.

     Тэр ч утгаараа Л.Эрдэнэчимэг нь айсуй 2016 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс цухуйх ч үгүй нэгэн гэдгийг сонгогч олон мөн л нэгэн дуугаар зөвшөөрдөг. Нөгөө талаар 2012 онд хамтран нэр дэвшээд өвдөг шороодсон Л.Эрхэмбаяр ч чичрэн байж намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод буй. Тэрээр сонгиночуудын хувьд хэн бэ гэдгээ харуулж өвдөг шороодсон. Тэгэхээр намын жагсаалт руу л дайрч байгаа санаа нь тэр. Гэхдээ АН-ын Их хурал болно гэхээр түүний хувь заяа хэрхэн шийдэгдэхийг хэн ч таашгүй.

      Л.Эрдэнэчимэгийн хувьд ийм л нэгэн. Тэгээд ч өнгөрөгч хугацаанд тэрээр онцлоод байх зүйл хийсэнгүй. Нэр төрийнхөө хүрээнд архи тамхины хууль мэтхэнээр оролдож өнөөдөртэй золгосон нэгэн. Ядахад архины хуулийг өөрийнхөө үйлдвэрлэж байгаа “Домогт” хэмээх архинд зориулж хийсэн нь баригдаж бөөн шуугиан дэгдээсэн гээд энэ гишүүний хувьд өөдтэй зүйл нэгээхэн ч үгүй. Эдийн засгийн байдал туйлын хүнд, нийгмийн амьдрал тааруу байхад архи тамхины хууль ярьж суух нь хэнд ч хэрэггүй зүйл. Ёстой л хийх юмаа олж ядсан хүний ажил. Төрийн түшээ хүн цаг үеийн эгзэгтэй энэ мөчид ийм аар саархан зүйл ярьж сууна чинээ хэн ч санахгүй болов уу. Нөгөө талаар түүний эрхэлдэг “Монос” байнгын хэл дагуулж, бусдын эрүүл мэндэд хүртэл нөлөөлөөд авсан.

     Тэгэхээр Л.Эрдэнэчимэг намын жагсаалтад чичрэхээс өөр аргагүй. Тэгэхдээ АН-ын Их хурал удахгүй болно. Энэ хурлаар ч намын шинэ бүтцийг томилж таарна. Энд жинхэнэ утгаараа мөнгөний уралдаан болно. Энэ үеэр л Л.Эрдэнэчимэгийн хэтэвчний нимгэн зузаан нь харагдах болов уу.  Олигархижсан намд хэтэвчнийхээ хэмжээг шалгуулна гэдэг тийм ч амар зүйл биш. Нэлээд бэлтэй чадалтай аавын хүүгийн үзэлцэх талбар мөн. Тэгэхээр эрхэм гишүүн маань эрчүүдтэй хэвтэвчнийхээ хэмжээг шалгуулна даа. Энэ удаад бол ямартай ч хэтэвч түнтгэр байгаагаа харуулж намынхаа Нарийн бичгийн даргаар сонгогдож чадсан. Гэхдээ энэ бол зүгээр л сунгаа юм. Жинхэнэ уралдаан болоход толгойд багтахгүй их тоо эргэлдэх байх даа.

    Тиймээс бид энэ удаад УИХ дахь хөлгүй баян бүсгүйчүүдийн нэг  АН-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Лувсангийн Эрдэнэчимэгийн тухай хүргэх гэж байна.  Олон зүйлийг нуршаад яахав, уншигч та  эрхэм гишүүний албан ёсны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилц. Албан ёсны шүү дээ.

 

      УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хөрөнгө, орлогын мэдүүлэг

 

Орон сууц, үйлдвэр үйлчилгээ (өөрийн болон гэр бүлийн гишүүдийн)

 

Тээврийн хэрэгсэл

 

Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, өр авлага, зээл

 

Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

 


Сэтгэглдэл: 4

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • ЗАЙЛЧИХСАН НОВШ (112.72.13.250 / 2015-02-25 13:28 )

    МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ,ПАРЛАМЕНТИЙГ ГАДНЫ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХҮССЭНЭЭРЭЭ ХӨДӨЛГӨЖ ЧАДАЖ БАЙНА

  • ЗАЙЛЧИХСАН НОВШ (112.72.13.250 / 2015-02-25 13:27 )

    МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ,ПАРЛАМЕНТИЙГ ГАДНЫ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХҮССЭНЭЭРЭЭ ХӨДӨЛГӨЖ ЧАДАЖ БАЙНА

  • баатар (150.129.143.20 / 2015-02-16 16:50 )

    Шаймийсан балай авгай хайран 4 жил энэ бол үнэндээ л гамшиг СХ Д ийн

  • huush (202.180.219.134 / 2015-02-09 07:43 )

    ardchilsan.namiihl.bish.bol.nohoich.baisan.yah,be