2014-10-31 06:11

З.Энхболд С.Баяр нарын шийрийг хатааж, Н.Алтанхуягийг барьцгүй мурих вий


2004-2008 оны парламентын үед засаг хэдэнтээ солигдож, улстөрийн хямралт байдал үргэлжилсээр байсан он жилүүд билээ. Ардчилсан нам, Ардын нам аль аль нь тэнцүү санал авч, Н.Энхбаяр “Ард түмэн маань АН-ыг өрөвдсөн байж болно, гэхдээ арай л савлуулчихав уу даа” хэмээн гасалж байсан тэр үед МАН-ынхан АН-ыг төдийгүй өөрсдөө дотроо нэг нэгнийгээ хульхидаж байсан гэдэг юм. 
Юу гэвэл, Баянгол дүүргийн 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж нар нэр дэвшсэн байдаг. “Ерөнхий сайдын тойрог” гэсэн нэр томьёо гарч, ялах магадлал маш өндөр байхдаа Ц.Элбэгдорж гэнэт нэрээ татсаны учир нь МАН-ын зүгээс Ерөнхий сайдын суудлыг “бөхөлж өгөх” амлалттай холбоотой байсан гэдэг. 
Өрсөлдөгчгүй болсон хотын мээр М.Энхболд сонгуульд ялангуутаа Ц.Элбэгдоржийг унагах ажлыг гардан зохион байгуулсан юм. Гэвч мэхт мэхэндээ гэдэг шиг, тэрбээр нам нэгт С.Баяртаа мөн л хульхидуулж, Ерөнхий сайдын зөөлөн сэнтийгээсээ буусан. ОХУ-аас ирсэн С.Баяр “элсний 13”-ын дэмжлэгээр МАН-ын дарга болохдоо М.Энхболдтой “Ерөнхий сайдын суудалд нь хэвээр үлдээнэ” гэж тохиролцсон юм гэнэ лээ. 
Гэвч намын их хурал дээр дарга болмогцоо “Намын дарга нь Ерөнхий сайд болдог бичигдээгүй хуультай. Би нэгэнт намын дарга болсон юм чинь эрх мэдлийг минь өгөөч ээ гэж шулуухан хэлж байна аа” хэмээн М.Энхболдыг барьцгүй мурьсан түүхтэй. 
Сандал ширээ нь ганхаж байгаа Н.Алтанхуягт намын нөхөд нь “Намын даргаа өгөөд албан тушаалтайгаа үлд” гэсэн санал тавьсан гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Зарим нь бүр нэгэнт тохирчихсон, З.Энхболлд намын дарга болно ч гэж бичиж байна. АН ч бас намын дарга нь Ерөнхий сайд байх зарчмыг барьдаг л улстөрийн хүчин шүү дээ. З.Энхболд дарга болмогцоо “албан тушаалыг минь өгөөч ээ” гэж хэлбэл яана.


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • zochin (202.179.11.62 / 2014-11-01 15:00 )

    ta nar zubhun sandal suudlaa l bulaaldah yum tegj b hiin ond bu***asaa surch hiij chadah ur uhaanaar ni ene noyodoo uralduulj hen hiij chadahaar ni hen uhaantai hen tolgoi saitai uls noo gesen eh onchoo shuusiig ni gartal ***haj bj said darga bolgobol yum hiih bh tuunees suudliin tuluu bishee

  • bold (202.131.225.43 / 2014-10-31 08:59 )

    Enkhbold l yawj yawj ene altsgar hvzuugvi ***roo boduul arai l noen nuruutai tsegts hvn um shig eee kkkk