2014-10-27 03:46

Ардчилсан нам Э.Бат-Үүлээр дуусах уу гэдгийг ардчилсан Ерөнхийлөгчөөсөө асуух цаг болсон байна


Э.Бат-Үүлийн тухай эхнэрийн нь бичсэн дурсамжийн номыг уншиж байна. Сайхан ном бичиж. Хамгийн гол нь эрхэм нөхрийн хэзээний тэмцэгч чанарыг тун яруу тод гаргажээ. 

Тэмцэгч байна гэдэг тухайн цаг үеийнхээ өнгө төрхөнд нийцэхгүй бол хоосон сүржигнэгч болж хувирдаг хэмээн Кант хэлсэн байна. Одоо бол Э.Бат-Үүл яг энэ үгэнд тохирохоор болоод байгааг манайхан анзаарсан байх. Ялангуяа ардчиллын төлөө эхнээс нь явсан хүмүүс. Хэдийгээр тэдний ихэнх нь бурхны оронд одсон ч ганц нэг хүн байна аа, байна. Тухайлбал энэ бүхнийг мэдэхийн дээдээр мэдэх нэг хүн бол яах аргагүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж билээ. 
Засаг бужигнаад эхлэхээр яадгийг одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш сайн мэднэ. Бас мэдэрсэн ч нэгэн. 1996 онд яалаа даа. М.Энхсайханыг огцруулаад л. Ц.Элбэгдоржийг огцруулаад л. С.Зориг алагдаад л. Р.Амаржаргал Ерөнхий сайд болоод л. Одоо яг тийм дүр зураг давтагдах гэж байна шүү, Ерөнхийлөгч өө. Таны наймаачин найз бас ардчиллын төлөө анхнаасаа явсан журмын нөхөр чинь засгийн ширээ рүү улаан цайм мөлхөж эхэллээ. Тэнд очиж суухын тулд яахааас ч буцахгүй шинжтэй байна. Хамаг хэрэг ингэхэд Н.Алтанхуягтаа байгаа юм биш шүү дээ. Засаг бужигнаад эхлэхээр ард түмэн чинь нэг хэсэгтээ хөл толгойгоо мэдэхээ больдог юм. Наад зах нь ардчиллынхан ингээд төр барихаараа гэдсэндээ хөлөө жийлцээд эхэлдэг гэдгийг дөнгөн данган мартаж байхад ахиад л бужигнаж эхлэх үү? Тэгээд 16 жил МАН-аар төр бариулах уу гэдгийг асуумаар байна. 
Э.Бат-Үүл Н.Алтанхуягийг унагаах 28 дээр 10 хүн нэмэгдлээ гээд бөөн баяр ярьж байна. Гэтэл МАН-ынхан Э.Бат-Үүлийн нүүрэн дээр нь магтаад далд ормогцоо тэнэгийг нь гайхаж байна шүү дээ. Өөрийнхөө намыг хагалан бутаргах хамгийн гол үүрэгтэн нь Э.Бат-Үүл боллоо гээд л. Ер нь өрсөлдөгч бөх нь муу байвал нөгөө талын бөх л баярлана биз дээ. Тиймээс Ардчилсан нам Э.Бат-Үүлээр дуусах уу гэдгийг ардчилсан Ерөнхийлөгчөөсөө асуух цаг болсон байна. 
Н.Алтанхуяг Ардчиллын дайсан биш. Харин одоо энэ нэрийн дор далбайж явдаг хүмүүсийн хэн нь хэн бэ гэдэгт өөрийн эрхгүй эргэлзэж байна. 1990 онд Р.Амаржаргал, “Женко” хаана явсан юм. Цэрэг цагдаа төрийн ордныг бүслээд зогсчихсон тэр үед эд нар хаана байсан юм гэдгийг эргэн санацгаая. 
Бид нэг юмыг амархан мартах юм аа. Дараалсан ялагдалууд ба ялалтууд ямар үед ирсэн билээ гэдгийг мартчих юм. 2012 онд Н.Алтанхуяг МАН-аас салаад л дараалсан ялалтууд ирээ биз дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл ялаа биз дээ. УИХ-д одоо олонхи болоод эвсэл байгуулан засаг барьж байгаа биз дээ. Энэ бүхэн “Женко”, Э.Бат-Үүлийн гавьяа юу гэж эрхэм Ерөнхийлөгчөөс асуумаар байна. АН-ын Ерөнхий сайд МАН-д таалагдах огтхон ч албагүй. Байхгүй. Тэд таалах ч үгүй. 
Буурал Э.Бат-Үүлийн хувьд мунгинуу гэдгээр нь өршөөж болох юм. Гэхдээ мунгинуу мунгинуу гэхэд төр засгаараа, намаараа тоглох хэмжээнд хүрнэ гэж байх уу? Ийм боломжийг МоАХ, АН олгоно гэж үү? Хаана байна тэр партизанууд. 
Н.Алтанхуяг МАХН-аар МАН-ыг “алах” мундаг төлөвлөгөө боловсруулсан л гэж хараад байгаа. Ингэхэд та МАН-д хайртай болчихсон юм уу? Э.Бат-Үүл хэдийдээ неокоммунистуутад хайртай болчихвоо.   
Та нэгэнтээ “Женко” Х.Баттулгыг дуудаж авчраад мундаг загнасан. Даанч хүмүүжилгүй боловсролгүй хүн чинь яг тэр янзаараа л байдаг юм байна лээ. Одоо Э.Бат-Үүлийг загнах цаг болсон байна. Нөхрийн хувьд ч тэр. Ардчиллын үед анхнаасаа явсан найзуудын хувьд ч тэр. Эцсийн эцэст Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд загнах хэрэгтэй болсон юм шиг байна. Тэр нэг л биш ээ. 

Н.Халиун 

Сэтгэглдэл: 7

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • zochin (202.179.11.62 / 2014-11-01 14:52 )

    altanhuyag ardchilsan turd heregtei hun arai shudarga il ajilsag ard tumen gej baga ch bolob boddog AN han bol zobhon songuuliin hed honogt l ard tumend hairtai busad ued suudaldaa hairtai ard tumen nudniih ni urgus hedhen huniig l toiruulan haana ch tetgej bdag ard tumend naaldah yum baihgui

  • zochin (202.179.11.62 / 2014-11-01 14:42 )

    bat-uuliig debergesen namiin humuusiin olz bolohoos bolgoomjlooi saidaa AN ene bolomjoo aldbal dahin hezee ch tsuhuihgui shuu ebtei b bal amjilt yalalt oirhon bgaa shuu dee Bat uul dargaa buu alban tu****ld shunaj ard tumnii bosgoson namiin 25 jiliin yalalt ur dung ustgaach busdiigaa namaa

  • зочин (150.129.142.111 / 2014-11-01 03:43 )

    Захиалгат бичлэг гэж ёстой энэ байхдаа. Ардчиллын үнэт зүйл алдагдаж байхад юугаа харж, бичээд байгаа нөхөр вэ? Бат үүл үнэхээр ардчилагч юм. Түүн шиг зоригтой дуугарч чадах хүн байхгүй болсон байна ш дээ.

  • Зочин (112.72.13.227 / 2014-10-28 10:42 )

    Бат-Үүл гэр хороололыг хөгжүүлэх гээд нойргүй хонож байна хөөрхий, Сайндаа ч биш хотын даргаа ашиглаад хүүгийнхээ компанийг тендерт ялуулж хэдэн төгрөг бушуухан идэх гээд толгойтой үсээ цайлгаж байна хөөрхий

  • Зочин (202.21.118.98 / 2014-10-28 00:43 )

    Алтанхуягийг унагаад дараа нь М.Энхболдыг ерөнхий сайд болгоно гэж Баттулга тохирсон нь үнэн юм уу. Энэ улс орныг юу л болгоод байна даа энэ ардчилал гэсэн баг зүүсэн нөхдүүд

  • зочин (202.179.11.66 / 2014-10-28 00:20 )

    ёстой давхар ухаантай хүн бичсэн байна. Энхбаяр АН-ын дайсан биш. Монгол улсын төлөө хүн. хэн ч маргахгүй. Элбэгдорж үүнийг л харах ёстой. Батүүл мунгинаад л байгаа нь үнэн.

  • Огцруулаа (103.229.121.73 / 2014-10-27 15:53 )

    Алтанхуягын нэр хүндийг дагаад Ардчилсан Намын нэр хүнд маш хурдацтай унаж байна. Өнгөрсөн сонгуулийн ялалтууд бол Алтанхуягийн гавьяа биш шүү дээ Харин ч Алтанхуяг байгаагүй бол илүү олон суудал авч дангаараа засаг байгуулах боломжтой байлаа гэж