2014-10-23 05:41

Инфляци долоон хувьтай байхаар тооцжээ


Чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцууллаа. Мөн Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХын гишүүн С.Дэмбэрэл танилцуулав.
Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах , инфляцийг нам , тогтвортой түвшинд байлгах , санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг дунд , урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэнэ .
Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2015 оны эцэст 7 хувьд, 2016-2017 онд энэ түвшинд тогтворжуулсны үндсэн дээр иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ.
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах , дунд хугацаанд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх , ажлын байрыг хамгаалахтай нийцтэй байх зарчим баримтална.
Танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариултаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас эхлэх бөгөөд гишүүдийн асуултаар үргэлжлэх юм.

Баавар

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно