2014-10-01 05:54

Нийслэлийн Засаг дарга Лондон хотод албан айлчлал хийж байна


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захрагч Э.Бат-Үүл ИБУИНВУ-ын Лондон хотод албан айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Лондон хотын дарга Борис Жонсон, Лондон хотын санхүүгийн дүүрэг Сити Лондонгийн Лорд Захирагч Фиона Вүүльф, Европын сэргээн босголтын банк, Лондогийн хөрөнгийн бирж болон бусад бизнес, санхүүгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, Монгол Английн бизнес форумд оролцсон байна. Форумын үеэр Улаанбаатар хотыг хөгжүүлэх алсын хараа, чиг зорилтын хүрээнд төлөвлөж байгаа болон хийж буй ажил төслүүдийн талаар танилцуулсан байна. Мөн эдгээр төсөл хөтөлбөрүүдийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх, хамтран ажиллах ямар боломж байгаа талаар харилцан санал солилцлоо. 
Лондон хотын дарга ноён Борис Жонсонтой уулзсан уулзалтаар Галын аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг бүс нутагтаа аялал жуулчлалын төв болгох ажлын хүрээнд Лондон хотын туршлагыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг дурдсан байна. Мөн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотод Олон улсын санхүүгийн төвтэй болох асуудлаар СитиЮКэй санхүүгийн байгууллага болон Лондон хотын санхүүгийн дүүрэг Сити Лондонгийн Лорд захирагчтай уулзсан бөгөөд цаашид энэ асуудалд тулгуурлан хоёр хотын харилцааг санхүүгийн салбарт өргөжүүлэх талаар мэдээлэл солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно