2014-09-26 02:44

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд нэр дэвшигчдийг бүртгэж байна


Нийслэлийн ЗДТГ-аас олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдлийг бүрдүүлж Улаанбаатар хотын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулсан бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгжийг алдаршуулан, шалгаруулах зорилгоор  “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа”-г 10 сарын 29-ний өдөр буюу “Нийслэлийн өдөр”-өөр зохион байгуулдаг уламжлалттай болсон. 
Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналыг автозам, барилга, дэд бүтэц-инженерийн байгууламж, дэвшилтэт шинэ технологи бүхий үйлдвэр гэсэн дөрвөн салбарын шилдгүүдийг тодруулах бөгөөд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж байна. 2014 онд өөрийн салбартаа манлайлан байгаль орчинд ээлтэй байдал, чанартай бүтээгдэхүүн, шинэ шийдэл, олон улсын шаардлагад нийцсэн бүтээн байгуулалтыг хийсэн бүх аж ахуйн нэгж нэр дэвших  боломжтой. Нэр дэвшигчдийн материалыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн ЗДТГ-ын Төсөл, хамтын ажиллагааны хэлтэст хүлээн авна. Харин шилдгүүдийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шалгаруулж, алдаршуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 327190, 99003933 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно