2014-09-25 06:10

Тонн улаанбуудайн үнийг 550 мянган төгрөг байхаар тогтлоо


ҮХААЯ-ны холбогдох албаныхан болон тариаланчид, гурил үйлдвэрлэгчид хуралдаад үтрэм нөхцөлөөр тонн улаанбуудайн үнийг 550 мянган төгрөг байхаар тогтлоо. Тэгэхдээ улаанбуудайн үнийг дагаж гурилын үнэ өсч болзошгүй учраас салбарын яамнаас нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар гурил үйлдвэрлэгчидтэй энэ үеэр тохиролцсон юм. 
Одоогийн байдлаар зах зээлд “Алтан тариа” компанийн кг нэгдүгээр гурил 810, “Хангай миллс” компанийнх 840 төгрөгөөр нийлүүлдэг. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-т өнгөрсөн жил гурилын 26 компани хамрагдаж, нийт 48 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Эл хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрүүд нэгдүгээр гурилын үнийг бүтэн жилийн турш 850 төгрөгт барина хэмээн тооцож байна. Энэ хүрээнд ч гурилын үнийг хэрхэн, тогтвортой байлгах талаар яамны холбогдох албаныхан ажиллаж байна. 

С.НАРАН 

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно