2014-09-22 05:27

Нэг тонн улаанбуудайг 550 мянгаар авна


Улаанбуудайг доогуур үнээр худалдан авч байна гэсэн гомдол жилийн жилд гардаг. Энэ жил ч мөн адил Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тонн улаанбуудайг 460 мянган төгрөгөөр худалдаж авах үнийн дүнг зарласан нь тариаланчдыг бухимдуулсан юм. Тиймээс Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гурилын үйлдвэрүүд, тариаланчидтай гурван талт хэлэлцээр хийж нэг тонн улаанбуудайг 550 мянган төгрөгөөр худалдан авахаар болжээ. 
Улаанбуудайн үнийг дагаж гурилын ханш нэмэгддэг тул буудайн үнэ болон урамшууллын асуудал дээр гарсан маргааныг шийдвэрлэж гурван тал нэгдсэн ойлголцолд хүрсэн байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэг тонн улаанбуудай худалдан авах үнийг 550 мянган төгрөгөөр худалдан авахаар тогтсон бол гурил үйлдвэрлэгчидтэй нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тохиролцжээ. 
Мөн тариаланчдад нэг тонн улаанбуудайд олгодог урамшууллыг олгохоор болсон байна. Харин тариаланчид болон гурилын үйлдвэрүүд улаанбуудайн үнээ тохиролцож, гэрээ хэлэлцээр хийх боломжтой бөгөөд доод үнэ нь 550 мянган төгрөг байх аж. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно