2014-09-22 03:37

Төсвийн орлого 600 тэрбумаар тасарч, зардлаа хумиж эхэллээ


Улсын төсвийн орлого энэ оны эхний 8 сарын байдлаар 623.4 тэрбум төгрөгөөр тасарчээ.

Тиймээс зарим ажил үйлчилгээний зардлыг хумих талаар Сангийн яамнаас анхаарах болсон байна.

Тухайлбал, төсвийн хөрөнгөөр худалдан авахаар 9 дүгээр сарын 19-нөөс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байх, төсөвт байгууллагуудын санхүүжилтийн болон зарцуулалтын мөнгөн хөрөнгийг бууруулж олгох, шинээр өр төлбөр үүсгэхгүй байхыг Сангийн сайд, Төсвийн бүх шатны эрх захирагч нарт даалгасан байна.

Одоогийн байдлаар 85.6 тэрбум төгрөгийн дүнтэй хөрөнгө оруулалтын 75 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендер зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй, ажил нь эхлээгүй байгаа аж.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно