2014-09-19 07:51

Э.Бат-Үүлд иргэний хэрэг үүсгэжээ


Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа твитерчдийг “шар хадны галзуучууд” гэж хэлсэн байна.

Үүнийг жиргээчид  нэр төрд халдсан хэмээн үзэж нэр төрөө сэргээлгэхээр жиргээ ашиглагч, твитерт @orgilbro хаягтай Т.Мөнх-Оргил жиргээчдээ төлөөлж Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Түүний мэдэгдлийг шүүхээс хянаж үзээд, Э.Бат-Үүлд иргэний хэрэг үүсгэжээ.

Т.Мөнх-Оргил энэ талаар ярихдаа “Намайг шүүхэд хандсанд жиргээчдийн нэг хэсэг нь юун хүн биднийг төлөөлөөд яваад байна аа гэж байхад, нөгөө хэсэг нь шүүхэд хандах нь зөв гэж байр сууриа илэрхийлж байна.
 Э.Бат-Үүл дарга жиргээчид болон ард иргэдээс уучлалт гуйх ёстой. Жиргээчдийн нэр төрд халдсандаа уучлал хүсч буйгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна. Ардчилсан нийгэм бол ямар ч хүнийг архичин, согтуу, солиотой хүн байсан ч доромжилдог нийгэм биш.

Хүний эрх хуулиар хамгаалагдсан байдаг. Тэр эрхэнд нь өндөр албан тушаалтан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдаж болохгүй. Хотын дарга жиргээчдийг ялгаварлан гадуурхаж, муухайгаар нэрлэ гэсэн мессэжийг нийгэмд өгч байхад би дуугүй сууж тэвчихгүй” хэмээжээ.


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • unen (103.229.123.132 / 2014-09-20 12:48 )

    Ene ih mede****in dur isgesen hugshin buriad hotiin darga bolsnoosoo hoish 2 dahi ih hural, zasgiin gazar shig avirlaj daranguilagch shig hotiin irgedeer turshiltiin tuulai hiij guitslee.

  • зочин (202.70.42.34 / 2014-09-19 09:34 )

    Мөнх-оргилын зөв шүүдээ. Үүл гуай өөрийгөө юу гэж бодоод ю****** хэнтэй адилхан болчоод жиргээчдыг шар хадны галзуу энэ тэр гэдийн. Хүнээс үг сонсохгүй хэн болцын шар хадны галзуу гэж хэрүүл өдөх хэрүүлч авгай юм у у ямар