2014-04-22 05:18

Ц.Энхбаяр, А.Мөнхтайван ГССҮТ-ийн даргад өрсөлдөж байна


Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн даргыг өнөөдөр сонгон шалгаруулна. Хагас жилийн турш ЭМЯ-ны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс тус эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг  зарлан удаа дараа зарласан. Гэсэн ч ГССҮТ өнөөдрийг хүртэл тогтсон удирдлагагүй ажиллаж байна. 
Дахин сонгон шалгаруулалтад таван хүн өргөдлөө өгсөн байна. Үүний дотор ГССҮТ-ийн даргын үүргийг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр дахин сонгон шалгаруулалтад орсон байна. Ц.Энхбаярын хувьд доктороос дээш зэрэг цолтой байх гэсэн шалгуур хангаагүй тул Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар ажлаасаа халагдсан. Харин түүний оронд өмнө нь Хавдар судлалын төвийн даргаар ажиллаж байсан А.Мөнхтайваныг томилсон юм. Өнгөрөгч гуравдугаар сарын 20-нд А.Мөнхтайванд ажлыг нь албан ёсоор хүлээлгэн өгөхөөр Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр тэргүүтэй албаны хүмүүс ГССҮТ-д очсон. Гэтэл Ц.Энхбаяр Эрүүл мэндийн сайдын ажлаас халах тушаалыг хууль бус гэж үзэн ажлаа  хүлээлгэн өгөхөөс татгалзсан. Улмаар А.Мөнхтайван ГССҮТ-ийн даргаар ажиллах боломжгүй гэж нэрээ татсан юм. Ийнхүү ГССҮТ даргагүй болоод нэг сар гаруй хугацаа өнгөрч байна. 
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад А.Мөнхтайван мөн л оролцохоор өргөдлөө өгсөн байна. А.Мөнхтайван ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаанаа гаргахдаа ар гэрийн гачигдлын улмаас гэж тайлбарласан гэж Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрөгч гуравдугаар сарын 25-нд Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ажиллах үедээ хэлсэн юм. 
ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтын асуудлаас үүдэн иргэд ихээр хохирч байгааг тус эмнэлгийн эмч ажилчид хэлж байна. Мөн манай Ньюс агентлагт захидал илгээсэн байна. 
ГССҮТ-ийн эмч, ажилчдын захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 
“Гэмтлийн эмнэлэг хэн нэгнээр тоглуулдаг газар биш”

Бүтэн хагас жилийн турш ЭМЯ-ны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс Гэмтлийн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг зарлан удаа дараа будлиантуулан одоо хүртэл төрийн үйлчилгээний байгуулагын удирдлагыг сонгон шалгаруулж чадахгүй байгаад хэн буруутай вэ гэдэг асуудлын учгийг тайлахад амархан.Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр ЭМЯ асуудлыг анх үүсгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.  Ямар сайндаа ЭМЯ-ны сайд Н.Удвал гишүүдэд хандан та бүхэн туслаач томилогоонд улс төрчид оролцоод би эрх үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж гуйхав дээ.Анхнаасаа л хууль дүрмээ зөрчин байж хууль бус томилгоо хийж төрийн үйлчилгээний байгууллагаар тоглож, зүгээр мөрөөрөө ажил үүргээ гүйцэтгэж байгаа байгууллага хамт олныг бужигнуулах үйлдлийг эхлүүлж,  өдөөн турхирч, үзэл бодлоо илэрхийлсэний төлөө төрийн үйлчилгээний байгууллага, хамт олныг муу муухайгаар хэлж, мэргэжилтэнг нь хоморголон халж сумын эмнэлгийн түвшинд ортол доройтуулж эцэстээ томилсон шийдвэрээ цуцалж, төрийн албаны сонгон шалгаруулалтаа ч явуулж чадахгүй байгаад  ЭМЯ, төрийн албаны зөвлөл буруутай.

ЭМЯ болон түүний дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл өнөөдрийг хүртэл гэмтлийн хамт олон дундаас мэргэжлийн хүмүүсийг сонгон шалгаруулаад үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах боломж байсан уу гэвэл байсан.
Гэвч тэгээгүй, тэгэхийг ч хүсээгүй өөрсдийн хүнээ томилуулах янз бүрийн гарцыг хайж төрийн албаны зөвлөлтэйгээ зөрчилдөн байж доктор гэгч А.Мөнхтайванд зориулсан сонгон шалгаруулалт явуулсан  гэвч тэрээр томилогдож чадаагүй. Өнөөдөр тус салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтын ерөнхий шаардлагаасаа доктор, магистрийг хасч, 15 жил удирдах албан тушаал хашсан хэн боловч өрсөлдөх эрхтэй гээд хэний ч санаанд оромгүй журмыг гаргаад байна.
Үнэндээ ЭМЯ энэ хугацаанд хөдөө орон нутаггүй хэн дайралдсан болгонд дарга болох санал хүсэлтийг тавьсанаар  улсын онцгой статустай III шатлалын төв эмнэлгийн удирдлагад сумын эмнэлгийн салбарын эрхлэгч өрсөлдөх гээд бүртгүүлж байх жишээтэй. Бас болоогүй нөгөө экс удирдлага байсан гэнэтхалагдасаны тэтгэмж гээд 6 сая төгрөг хууль бусаар авч одсон Ц.Энхбаяр, өргөдлөө өгөөд гарсан доктор гэгдсэн А.Мөнхтайван хоёр бас л бүртгүүлээд хөтөлцөөд явж байх жишээтэй. Энэ юу болж байна вэ? Ц.Энхбаярыг хууль зөрчин 6 сая төгрөг хууль бусаар аваад явсаныг өөгшүүлэн, түүнд өгсөнөө гүйцээх эрхийг хэн олгоод байна вэ? Төрийн албаны сонгон шалгаруулалтын журмыг хүчингүй болгохоор давж заалдан шүүхдээд явж байгаа этгээд яагаад сонгон шалгаруулалтад орно гээд байгаагийн учрыг юу гэж ойлгох вэ?
Доктор гэж  сонгон шалгаруулалтад орж тэнцээд дараа нь ар гэрийн гачигдал гэж хүсэлт тавьж гарсан А.Мөнхтайван яагаад өнөөдөр гэнэт доктор бус гэхээр би шалгалтад орно гэх болов. Нөгөө төрийн хяналт шалгалт, төрийн албаны хууль журам хэнд үйлчилээд хэний эрх ашгийг хамгаалаад, хэнийг гэмтлийн эмнэлэгт шахах гээд  байна вэ? 
ЯВЛАА ГЭЭД ЯВЧИХСАН ЭТГЭЭДҮҮД  буцаад хорогдоод байгаагийн учрыг юу гэж ойлгох вэ?Үүний цаана ёстой нөгөө ашиг сонирхол байгаа юм биш үү. Үнэндээ ЭМЯ бол жинхэнэ авлигын их уурхай, холион будлианы эзэн гэлтэй.
Гэмтлийн эмнэлэгт ЭМЯ-наас  халагдаж золиослогдсон, хөөгдөж туугдсанашиг сонирхолын зөрчилтэй, хангалттай идэж уугаад, дутуугаа гүйцээгээд буцдаг газар биш, төрийн өмч дээр суурилсан улсын байгууллага гэдгийг эрхэм төрийн түшээд ойлгож байгаа байхаа.
Цагтаа нэртэй, үнэлэх үнэлэмжтэй, мэргэшсэн чадварлаг хамт олонтой байгууллага шиг байгууллага байсаныг хүн бүхэн мэдэх байхаа.
ЭМЯ-ны сайд өөрийнхээ уламжлагдсан сайхан түүхтэй хамт олныг идээ бээрэндээ баригдсан, авлигад автсан, хэсэг бүлэг хүмүүс удирдлагын төлөө улайрч, тэднийгээ хамгаалж байгаа үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй байна гаднаас томилогоо хийхгүй бол ямар ч өөрчлөлт хийгээд ч нэмэргүй гээд томилсон удирдлагууд өнөөдөр тус байгууллагын хөрөнгөн дээр тоглоод буцсаныг ЭМЯ мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг яваад байх уу. 

Сайд өөрөө удирдлагаа томилж чадахгүй байгаа нь сайдын өөрийн буруу үйлдэл, асуудлыг өөрөө босгочихоод эцэстээ төрийн дээд байгууллага оролцоод байна гээд өршөөл гуйна гэдэг бол асуудлаас цэвэр гарах гэсэн улс төрчийн тоглоомын арга.
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр яам дотроо олон хэсэг болон талцсан, хоорондоо хагаралдсан, сайд болон төрийн нарийн бичгийн даргын гэх хүмүүс худал ярих, будлиан хутгахдаа мэргэшсэн гэдгийг хүн болгон мэднэ.
Ингэж өөрсдийн хийсэн нүглээ улсын байгууллага хамт олонд нялзаадаг үйлдлээ зогсоох шаардлагатай, ямар ч шаардлаггүй жирийн нэг байгууллага хамт олноор оролдох хэрэггүй, томилж чадахгүй байж томилох гэж үймүүлэх шаардлага ч байхгүй.
Гэмтлийн эмч нар удирдлагаас үл хамааралтайгаар өөрсдөө тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах  чадавхтай,  дадаж заншсан журам, дүрэмтэй, өөрсдөө үйл ажиллагаагаа хэвийн явуулаад жил хагас болж байна.
Өнөөдөр төрийн албаны сонгон шалгаруулалт будлиантах нь  ойлгомжтой, гэмтлийн эмнэлгээс ямар ч сайн мэргэжилтэн өрсөлдөөд ч нэмэргүй, тэдний дундаас хэнийг оролцуулахгүй ямар нэг шалтгаан гаргаад хасна гэдгийг хэлэхэд илүүдэхгүй. Мэргэжлийн бус мэргэшээгүй хэн нэгэнг сонгох үнэний магадлалттай. 
Тухайлбал: Төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах, тушаал шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа сонгон шалгаруулалт явуулах төрийн албаны салбар зөвлөлийн комиссын дарга, нарийн бичгийн даргыг тус төвийн экс удирдлага Ц.Энхбаярын өгсөн өргөдөл болон өөрийн үзэмжийг үндэслэн үүрэг ажлаас чөлөөлж, сонгон шалгаруулалтын журмыг хэн нэгэнд тохируулан өөрчилсөн нь сонгон шалгаруулалт будлиантахын нэг үйлдэл мөн. 
ЭМЯ-ны аппаратад төрийн албаны сонгон шалгаруулалт өгсөн мэргэшсэн гурван л мэргэжилтэн байдаг. ЭМЯ хэлтэс, газрын даргын сонгон шалгаруулалтыг зарлавал сайдын бүрдүүлсэн баг тэр чигээрээ унах магадлалттай учраас  сайд сонгон шалгаруулалтыг зарладаггүй онцлогтой.
ЭМЯ төрийн үйлчилгээний байгууллагаар цаашид тоглодогоо зогсоох шаардлагатай, байдаг юм байрандаа л байх хэрэгтэй, сайжруулах гээд бусниулах  шаардлага огт байх хэрэггүй.
Гэмтлийн эмнэлэг бол улсын III шатлалын том байгууллага, төрөлжсөн нарийн мэргэжлийн чадварлаг мэргэшсэн багтай, олон улсын харилцаа хөгжсөн бие даан хөгжих чадвартай байгууллага хамт олон, хэн нэгэн сансаныхаа зоргоор гүйгээд очдог, буцаад санаархдаг  газар биш, өрсөлдөх талбар ч биш,  балгас болгоод идэж уугаад, дутуугаа гүйцээгээд явсан удирдлагын үр дагаврыг сэргээн босгох гэж зовж байна.
ЭМЯ, төрийн албаны зөвлөл дахин бүү хууль бус томилогоо хийгээсэй, үнэндээ төрийн хоёр том байгууллага, төрийн үйлчилгээний байгууллагад  ямар удирдлага томилж явуулсаныг  харлаа, юу хийхийг нь тэвчээртэй хүлээлээ,мэргэшсэн хамт олноо ч алдаж нэг үзлээ, томилсон удирдлагууд нь ямар халгаатай үр дүнд хүрэгснийг биеээрээ амаслаа одоо дахин бүү оролдоосой.
Монгол  улсын төрийн яам,  төрийн албаны зөвлөл, төрийн үйлчилгээний байгууллагынхаа удирдлагыг томилж чадахгүй, салбар зөвлөлөө захирч чадахгүй  байна гэдэг бол эмэгнэл. Үүнээс өөр дүгнэх дүгнэлт хараахан олдохгүй гэдэг нь ойлгомжтой.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно