2014-09-15 08:32

Үүл дарга жийпнээс татгалзана


Улаанбаатар хотын захиргаанд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд "Митсубиши моторс" компаниас цахилгаан машин бэлэглэжээ. Улмаар хотын захирагч Э.Бат-Үүл төсөвт хэмнэлттэй, агаар бохирдуулахгүй тул албан хэрэгцээндээ цахилгаан машин унах болсноо зарлав. 
Удахгүй хүйтэрч, галлагаа эхлэхээр улаанбаатарчуудын хамгийн том айдас болсон агаарын бохирдол, утааны асуудал дэгддэг. Тиймээс агаарын бохирдын эсрэг хүмүүсийг уриалах түүний энэ алхам хэрэгтэй байж ч мэдэх юм. Гэвч түүнийг худлаа шоу хийж байна гэж үзэх иргэд ч байгаа. Ямартай ч түлш их иддэг том жийпнээсээ татгалзсан хотын мээр Э.Бат-Үүл эко машинаа үнэхээр унах эсэхийг харах л үлдлээ. 
 - 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно