2014-09-11 04:29

Үүл даргыг шүүхэд өгчээ


Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэвлэлд  өгсөн ярилцлагадаа жиргээчдийг нэлээн сайн шүүмжилсэн. Тодруулбал, тэднийг хараалын  үгээр буюу галзуучууд, лаларууд гэх мэтээр доромж үг хэрэглэсэн ярилцлагыг   “Өдрийн сонин”-ы энэ сарын 05-ны дугаарт  өгсөн билээ.
Ийнхүү  жиргээчдийг үг хэлээр доромжилсон хэмээн Т.Мөнх-Оргил дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж  өгчээ. Тэрбээр, хотын даргын энэ үйлдлийг нийгмийн зүгээс жиргээчдийг галзуучууд, лаларууд гэх мэтээр доромжлох маягаар дүгнэхэд хүргээд байна. Тиймээс Э.Бат-Үүл нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр нэг хэсэг иргэдийг доромжилсон гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс Т.Мөнх-Оргил твиттерт Orgilbro нэрээр жиргэдэг учир өөрөөс нь албан ёсоор уучлалт гуйх ёстой гэсэн байна. 

Ж.Өөдлөн 
 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно