2014-09-09 05:47

60 мянган тонн тэжээл бэлтгэнэ


Энэ оны эхэнд улсын хэмжээнд 45.1 сая мал тоологдож, 16.7 сая төл хүлээн авчээ. Одоогийн байдлаар 61.0 сая мал намаржиж байна. Үүнээс дотоодын махны хэрэглээг хасаад 50.0 орчим сая мал өвөлжиж, хаваржина гэсэн тооцоог Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хийжээ. 
Малын өвөл, хаврын идэш тэжээлд зориулан энэ жил 1.3 сая тонн байгалийн хадлан, 60.0 мянган тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Хадлан бэлтгэлд 5000 гаруй дугуйт трактор, 1400 морин хадуур, 1100 хөдөлгөөнт гар хадуур, 453 хаман боогчтой хадлангийн салаа ашиглаж, нийт 280-аад мянган хүн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 390.0 мянган тонн хадлан, 15.0 мянган тонн гар тэжээл бэлтгээд байгаа нь төлөвлөгөөт хадлангийн 30.0 хувь, тэжээлийн 25.0 хувийг бэлтгэжээ. 

С.НАРАН

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно