2014-09-05 03:35

Дотуур байрны тогооч нараас мэдүүлэг тайлбар авчээ


Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрны 99 хүүхэд  хоолны хордлого авсан талаар бид өмнө мэдээлсэн.

Хүүхдүүд уржигдар орой 19.00 цагт гурилтай шөл, талх идэж, түүнээс хойш нэг цагийн дотор хүүхдүүдийн биед хордлогын шинж тэмдэг илэрч 103 хүүхэд эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна.

Өчигдөр хордлого авсан хүүхдүүдийн  25-аас бусдынх нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гараад байсан. Тэгвэл өнөө өглөөний байдлаар бүх хүүхдийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан талаар эх сурвалж мэдээллээ.

Яг одоогоор аймгийн Цагдаагийн хэлтсээс дотуур байрны тогооч нараас мэдүүлэг тайлбар аваад байгаа юм байна.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно