2014-09-05 02:15

Газраа өмчлөөгүй хоцорсон иргэдэд Э.Бат-Үүл дарга боломж олгов


Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлүүлэх ажил эхнээсээ хэрэгжиж, эхний таван байршилд газар өмчлөх 14954 иргэнийг цахим түүврийн аргаар шалгаруулсан билээ.  Эдгээр шалгарсан иргэдийг наймдугаар сарын 19-нөөс эхлэн ажлын арван хоногт багтаан харьяа дүүргийн Өмчийн харилцааны газарт бүртгэсэн. 
Гэсэн ч заасан хугацаандаа амжиж газраа өмчилж аваагүй  4500 орчим иргэний  газар өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн талаар нийслэлийн Өмч харилцааны газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Жадамба мэдэгдээд байсан юм. 
Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хугацаандаа амжиж газраа өмчилж аваагүй буюу харьяа дүүргийн Өмчийн харилцааны газарт хандаагүй иргэдэд боломж олгож байгаа бөгөөд тодруулбал 4500 орчим иргэд дахин ажлын долоо хоногт буюу энэ сарын 3-11-нийг хүртэлх хугацаанд багтан газраа өмчилж авах боломжтой болсон байна. 
Хэрэв сунгасан хугацаанд тухайн иргэн өргөдлөө өгөөгүй бол цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн дунд дахин сонгон шалгаруулалт явуулж газар өмчлөгчийг тодруулахаар болжээ. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно