2014-09-04 06:46

Оны эхнээс нийтийн тээвэр цахим төлбөрийн системд шилжинэ


Нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс ирж байгаа саналууд дотор хүүхэд 10 мянган төгрөг, том хүн 30 мянган төгрөгийн тасалбараар нэг сар зорчих санал ихээр ирж байгаа гэнэ. Тиймээс оны эхнээс автобусны нэг чиглэлийг ухаалаг системд нэвтрүүлэх зэргээр ээлж дараатайгаар шилжүүлэх ажил яригдаж байгаа аж. 
Энэхүү цахим төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлснээр нийтийн тээврийн бүртгэл хяналт, сайжирч, зорчигчид гар утас болон төлбөрийн картаар төлбөрөө хийх боломжтой болох юм. Сарын тасалбарын хувьд гэр бүлийн, албан байгууллагын багц гэж хөнгөлөлттэй үнээр олгох боломжтой гэнэ. 
Мөн нийтийн тээврийн хэрэгслээр төлбөргүй зорчдог иргэдийн нөхөн олговрыг оновчтой хийхийн тулд төрөөс олгодог мөнгийг зорилтот иргэдэд нь урьдчилж олгох талаар ч санал солилцож байгаа аж. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно