2014-08-30 05:49

Иргэд 500-гийн тасалбарт талтай байна


Нийслэлд хэрэгжүүлж буй нийтийн тээврийн шинэ үйлчилгээний туршилтын хугацаа маргааш орой дуусна. Өдөрт 500 төгрөгийн тасалбар аваад бүхэл өдөржингөө үнэгүй зорчих тус үйлчилгээ нь нийтийн тээврээр их үйлчлүүлж ажлаа амжуулдаг, угаасаа л гэр ажлынхаа хоорондоо автобус дамждаг иргэдэд ихээхэн таалагдаж байгаа бололтой. Автобусныхаа чиглэлийг мэддэг болчих юм бол энэ үйлчилгээ цаашдаа хэрэгжихэд болохгүй зүйл алга гэх иргэд ч байлаа. Мөн Засгийн газрын харьяа 11-11 төвд энэ асуудлаар хандаж буй иргэдийн ихэнх нь Нийслэлийн тээврийн газраас туршилтаар хэрэгжүүлж буй шинэ үйлчилгээг сайшааж байна гэжээ. 
Түүнчлэн хэрэглэгчийн төлөө байгууллагууд нэгдэн 700-аад хүнийг хамруулсан судалгаа хийжээ. Тус судалгаагаар хэрэглэгчийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь өдрийн турш 500 төгрөгөөр явж байгаа нь таалагдаж байгаа ч, чиглэл маршрутын асуудал маш хүнд, олон дамжиж хүрэх газраа хүрч байна гэжээ. Гэхдээ энэхүү шинэ үйлчилгээ нь автобусны жолооч, кондукторуудад тийм таатай биш байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой болов уу. Эх сурвалж www.wikimon.mn 


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • (182.160.0.175 / 2014-09-01 00:14 )

    Hudlaa um bicheed bgaarai. Hichneen od ard tumneeree toglov.