2014-04-19 03:29

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж байна


Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн хэмжээнд  бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулж байна.  

Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийсэн эсэх, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч, өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосон эсэхийг дүүрэг, нийслэлээс шалгана. 

Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр Сэлбийн гүүрийг Нийслэлийн цагдаагийн газар, Арслантай гүүрийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар,  Улаанбаатар такси ХХК, Бөмбөгөрийн хажуу талын даланг Нийслэлийн Онцгой байдлын газар цэвэрлэнэ. Бусад төрийн болон хувийн хэвшлийн  бүх байгууллагууд өөр өөрсдийн хариуцсан талбайг цэвэрлэнэ. Цэвэрлэгээнд гараагүй аж ахуйн нэгжүүдэд  захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох аж.

 

Р.Оргил

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно