2014-08-12 09:23

Ноён доллар 1900 төгрөг шүргэлээ


Америк долларын ханш өссөөр 1900 төгрөг шүргэж байна.

Даваа гарагт буюу өчигдөр л гэхэд арилжааны банкуудад 1889 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр долоон төгрөгөөр өсч, 1896 төгрөгтэй тэнцлээ.
Харин юань 309 төгрөг 40 мөнгөтэй тэнцэв.

Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 1888 төгрөг байна.

Мөн төв банкнаас өнөөдөр арилжааны банкуудын дунд валютын дуудлага худалдааг зохион байгуулж, 1891.10 төгрөгөөр 24 сая ам.доллар худалджээ.

Харин 307.12 төгрөгөөр 108 сая юаныг банкуудад худалдсан байна.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно