2014-08-07 02:14

Төрийн банкны тооцооны төв байр 90 саяаар зарагджээ


Төрийн өмчийн 5 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар хувийн хэвшилд худалджээ.

Тухайлбал, Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын хуучин барилга, байгууламжийг 21.1 саяас дуудаж, 47 сая төгрөгөөр зарсан бол Төрийн банкны тооцооны төв байрыг 88 саяас дуудаж, 89.9 сая төгрөгөөр зарсан байна.

Харин Сэлэнгэ аймгийн “Жигүүр” болон Булган аймгийн “Саам” амралтын газрыг нээлттэйгээр дуудлага худалдаа зарласан ч худалдан аваагүй байна.

Иймээс хэдий эдгээр амралт, сувиллын газруудыг дотоод аудитаар үнэлж, ханшийг тогтоосон ч худалдан аваагүй тул дараагийн удаад хямдруулж худалдахаар болж байгааг Төрийн өмчийн хорооноос мэдээллээ.

 Одоогоор Монгол Улсад Төрийн өмчийн болон Төрийн өмчийн оролцоотой 88 аж ахуйн нэгж байдаг аж.

Эдгээр компаниуд 2012 оны эцсийн байдлаар 70 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2013 онд алдагдлын хэмжээ нь нийлбэр дүнгээрээ 8-10 тэрбумаар буурсан байна.

 Гэхдээ УИХ-ын 34 дүгээр тогтоолын хүрээнд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн арга хэмжээнд Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг шинэчлэх зорилт багтжээ.

Үүнтэй холбоотойгоор 22 компанийн Төрийн эзэмшлийн хувийг бууруулах эсвэл бүрмөсөн хувьчлахаар төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.
Үүнд 13 хөрөнгийг бүрэн хувьчлах бол 9-ийг нь Төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар тусгажээ.
 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно