2014-07-28 06:21

Эх орноосоо урвасан УИХ-ын гишүүнд 20 жилийн ял оноолоо


Солонгос улсын Их Хурлын болон  ТунгхамМинжү намын гишүүн 52 настай И Сок Ги (52) нь өнгөрсөн оны 5 сард,  эх орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр цагдаагийн газар саатуулагджээ. Түүнийг Хойд Солонгос улсын дэглэмийг магтан дуулсан, өөрийн эх орноо Хойд Солонгос улстай адил болгохын тулд зохион байгуулж буй улс төрийн нууц цуглаан, бүлгэм дээрээ энэ тухай ярилцан, тангараг өргөж, дайн эхлүүлэх тухай нэгэн дуугаар мэдэгдэн үүндээ бэлдэж байсан, Өмнөд Солонгос улсын  цахилгаан, утас, интернэтийн сүлжээ зэргийг устгах гэх мэт төлөвлөгөө боловсруулж байсан нь хэрэгт буруутгаж байгаа юм. 

  Өнгөрсөн  оны  едүгээр  сард болсон шүүх хурлаар түүнд 20 жилийн ял оноосон бөгөөд хоёр дах удаагийн шүүх хурлаар түүнд өмнөх удаагийн адил 20 жилийн ял,  хамт зохион байгуулсан бусад 5 гишүүнд тус бүр 10-15 жилийн ял оноосон байна.

 


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (112.72.13.99 / 2014-07-28 07:24 )

    юу бод****** дээ наадуулчин дээр үеэсээ л тийм улсууд одоо 3 хуваагдах гэж байгаа биз дээ түүхэн кино гэдэг бантанг нь үз тэгээд л ойлгомжтой шүү дээ