2014-07-21 02:52

Ц.Баярсайхан сайд орон нутагта ажиллаж байна


Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай, Булган аймагт ажиллаж байна.Тэрээр аймгийн төвүүдэд баригдах 1000 айлын орон сууц хөтөлбөр болон инженерийн шугам сүлжээний ажлын явц, “Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилтттэй танилцахаар орон нутгийг зориод байгаа юм. 

2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 16 сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, дулаан хангамжийн эх үүсвэр, цэвэрлэх байгууламж, цэвэр усны эх үүсвэр, инженерийн шугам сүлжээний ажил хийгдэх юм. Өвөрхангай аймгийн Богд, Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл сум “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамрагдаж байна.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно