2014-04-16 06:46

УИХ-ын дарга З.Энхболд шилдэг багш, оюутнуудад шагнал гардуулав


  Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдсан “Эврика-2014” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнөөдөр /2014.04.16/ өндөрлөлөө.

“Эврика” залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хурлын Эдийн засгийн салбар хурлын шилдэг багш, оюутнуудад УИХ-ын дарга З.Энхболд, Улсын Их хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа нарын албаны хүмүүс шагнал гардуулав.

 Эдийн засгийн салбарын шилдгээр МУИС-ийн оюутан П.Дагвадорж, М.Молор-Эрдэнэ, Б.Анударь, Ч.Сосорбарам, шилдэг залуу багшаар Мандах бүртгэл дээд сургуулийн багш С.Цолмон нар шалгарсан юм.

“Эврика” залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хуралд энэ жил арван салбарт шалгарсан 30 оюутан, 8 илтгэгч багшид ийнхүү нэрэмжит шагнал олголоо.

Зохион байгууллагчид болон оролцогчдийн зүгээс залуу багш, оюутнуудын эрдэм судлалын ажлыг дэмжих нь монголын оюунлаг сэхээтнүүдийг төрүүлэх, улс орны хөгжилд шинжлэх ухааныг дээдлэх бодлогыг хэрэгжүүлэхтэй салшгүй холбоотой гэдгийг онцлов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно