2014-04-16 03:55

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав


УИХ-ын гишүүн, Монгол-Австралийн нийгэмлэгийн тэргүүн Н.Энхболд, Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн газрын захирал Ю.Цэцгээ нар  өнөөдөр /2014.04.16/ Австралийн гадаад хэрэг, худалдааны яамнаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг Авсралид төгсөгчдийн үйл ажиллагааг дэмжих гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн газрын зөвлөх Кейт Нэйтэркот, Австралийн гадаад хэрэг, худалдааны яамны Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн Н.Золжаргал нарын албаны хүмүүс байлцав.

Гэрээнд тусгаснаар Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөр Монгол Улсын төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчдыг Авсрталийн их дээд сургуулиудад магистрын түвшинд суралцуулах, төгсөгчдийг харъяа байгууллага, салбартаа ажиллахад нь дэмжлэг үзүүлэх аж.

Мөн талууд Австралид төгсөгчдөд олгож буй энэхүү дэмжлэг нь тэдний ур чадвар манлайллыг бэхжүүлэх, мэргэжлийн байгууллага холбоодод нэгдэх боломжийг олгоно гэдгийг онцолж байлаа хэмээн  УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

www.time.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно