2014-06-17 07:27

А.Гансүх: Ашигт малтмалын хуулиас шалтгаалж хөрөнгө оруулалтын явц удаан байна


А.Гансүх: Ашигт малтмалын хуулиас шалтгаалж хөрөнгө оруулалтын явц удаан байна

УИХ-ын өнөөдрийн чуулганаар гишүүд төмөр замын асуудлыг хөндөж  салбарын сайдаас нь асуулаа.

Зам тээврийн сайд А.Гансүх “Төмөр замын асуудлаар нийт 1800 км зам барихаар төлөвлөсөн. Ухаа-худаг-Гашуунсухайт чиглэлд барьж байгуулах 225 орчим км төмөр замын барилгын ажлын явц үргэлжилж байгаа. Зургадугаар сар гарснаар санхүүгийн бэрхшээлтэй асуудал гараад байгаа. 1800 км төмөр зам барихад 5,8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа.

Хөрөнгө оруулагч нартайгаа хэлэлцээр хийж байгаа. Таван толгой болон Ашигт малтмалын хууль хэрхэн шийдэгдэхээс шалтгаалж хөрөнгө оруулалтын явц удаан байгааг онцолж хэлье.

Царигийн хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдаад тодорхой болсон. Нарийн царигаар явуулах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиглэлийн дагуу БНХАУ-ын талтай хэлэлцээрийн үр дүнгээс шалтгаалан 2014 онд УИХ-д өргөн барина гэсэн заасны дагуу ажил үргэлжилж байна. Дөрвөн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулан хэлэлцээр хийхээр ажлаа эхлүүлсэн” гэв.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно