2014-06-16 04:06

МАН-ын Стратегийн Газрын Даргад ”Женко” Х.Баттулга таалагддаг


МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн П.Анужин эрх баригч АН-ын голлох лидерүүдийн нэг Х.Баттулгатай холбоотой ажилладаг билээ. Түүний хамтран ажилладаг "Hero entertainmentу" студи  МоАХ-ы дарга Х.Баттулгын хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн мэдээлэл, сурталчилгааны ажлыг хийж, П.Анужин ч  сайхан үг хайрлалгүй хөтлөдөг

Тэр бүү хэл "Шинэ сум" нэртэй нэвтрүүлгийн үеэр намын дарга М.Энхболдынхоо сонгогдсон аймгийн иргэдээс "Танай суманд яагаад энэ төслийг хэрэгжүүлсэнгүй вэ? Танай эндээс сонгогдсон хүн эрх мэдэлгүй гэж үү?" гэж хүртэл асууж байв.
Үүнд нь МАН-ын зарим гишүүд ихэд гайхангуй хандсан гэх агаад ямар хүмүүс манай намын Удирдах зөвлөлд орчихсон юм бэ дэ? гэсэн асуултыг нэг нэгэндээ тавьсан тохиолдол хүртэл олонтаа гарсан гэдэг.


Тэгвэл "АН-ын дарга нарыг шүтэгч МАН-ын дарга нар"-ын  тоог  Ерөнхий сайд П.Жасрай агсны зээ охин А.Ариунзаяа нэмжээ.
МАН-ын Улс төрийн бодлого, Стратегийн Газрын дарга нь өөрийн facebook.com дахь хуудастаа :
"Энэ Женко ах улам л их таалагдаад байхчүнээ. Сүүлд өгсөн ярилцлага нь хүртэл Улс орноо гэсэн сэтгэл үнэртээд. Цагаан ордонд суугаа хэдийг үүнтэй адил дасгалжуулаад өгвөл яах бол?" хэмээн бичсэн байна.
Ийнхүү МАН-ын удирдах аппаратад "Женко" Х.Баттулгыг дэмжигчдийн хүрээ нэмэгдсээр байх бололтой.

Л.Ганзориг


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно