2013-04-19 07:45

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан хойшлогдлоо


Хуульзүйн байнгын хорооны хуралдаан хойшлогдлооУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.30 цагт зарлагдаад байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс мөн л хойшлууллаа. Ингэснээр хоёр дахь байнгын хорооны хуралдаан цуцлагдаад байна.

Тус байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой байсан юм. Гэвч УИХ-ын сонгууль ойртож, сонгуулийн товыг зарласан, намууд ҮЗХ-оо хийгээд Бага хурлаа хуралдуулж УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрүүдээ батлан Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороонд тус бүр өргөн мэдүүлээд байгаа энэ үед УИХ-ын гишүүдийн сэтгэл хоёрдон байнгын хорооны хуралдааныг ирцгүйдүүлж эхэллээ.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно