С.Ганбаатар 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн.

Тэрбээр 1997-2000 онд Английн Сала Женерал банкинд дадлагын менежер, 2001-2002 онд ХААН банкинд тусгай активийн газрын захирал, 2002-2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш, 2003-2005 онд Удирдлагын академийн багш, 2005-2007 онд Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн, 2006-2008 онд Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн, 2007-2011 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан.

С.Ганбаатар 2007 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Англи, орос хэлтэй.