2019-05-13 03:09

У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон гэв үү


МАН-ын дарга,Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт болох УИХ-ын  42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой болжээ.  Албаны эх сурвалж МАН-ын дарга, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн, нэр дэвшинэ гэдэг мэдээллийг өгч байна.

Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль учраас улстөрийн намууд, парламентын гадна байгаа рейтинг өндөртэй улстөрчид бүгд л Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна. Ялангуяа энэ нь эрх барьж буй МАН, УИХ-д бүлэггүй болсон АН, УИХ-д суудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг байдалтай байгаа МАХН-д илүү хамаарна. Эдгээр намууд ч энэхүү тойрогт хүч хаях сонирхлоо аль эрт илэрхийлсэн.

У.Хүрэлсүх тус тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод гараад ирэхэд МАН дараагийн сонгуулиар ялах нэг нөхцөл болох нь ч ойлгомжтой. Харин түүнтэй өрсөлдөх өрсөлдөгчдийн дундаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэлээд дэмжлэгтэй гэж байгаа ч үнэндээ сонгогчдын санаа бодол хэдийнэ эргэсэн тухай яригдаж эхэллээ.

АН-ын тухайд ч тус тойрогт рейтингээр тэргүүлж яваа Ерөнхий сайдтай ана мана өрсөлдөнө гэдэг юу л бол. Өмнө нь 2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга байхдаа өндөр рейтингтэй байсан ч тус тойрогт 20 хэдэн настай Д.Гантулгатай өрсөлдөөд ялагдсан Ж.Оюунбаатар бодитой нэр дэвшигч болж чадахгүй болов уу. Тиймээс л энэ тойрогт У.Хүрэлсүх торойно хэмээх хүн олширч, нам нь ч нэр дэвшүүлэхээр ерөнхийдөө тохирчээ.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно