2019-05-13 02:18

“…Монголын сайдын 10 сая доллар”


У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Зарим сайд нь  “…Би энэ талаар огт дуулаагүй” гэжээ. Мэдээж хэрэг, нэг танхимд тохой залгаж суугаа сайдынхаа тухай хэн нь ч түрүүлж “…Тийм” гэж ам нээхгүй.

Гэвч тэр сайдын нэр, хийсэн үйлдэл нь ил болсон цагт У.Хүрэлсүхийн Засгийн газраас тэрхүү “тоосго” суга үсрэх, эвгүйтвэл Засгийн газар тэр чигээрээ дэнжигнэж мэдэхээр том асуудал юм.

Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр бүхий сайдын хэрэг анх манай өмнөд хөрш БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татсан байна.

Түүнчлэн хэргийн гол факт болоод байгаа 10 сая ам.долларыг анх Монгол руу шилжүүлэхэд “Монголын сайдын 10 сая ам.доллар явчихлаа” гэсэн “яриа” өмнөд хөршид өрнөсөн байгаа юм.

Энэ мэдээлэл анх задрахад эзгүй байсан Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн шөнө Улаанбаатарт ирж, өчигдөр ням гаригт Засгийн газраа хуралдуулжээ.

Тэгэхээр Засгийн газрын тэргүүн нь 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдынхаа талаар өнөөдрөөс юу гэж дуугарах нь сонин байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно