2019-04-10 03:40

Танилц: Давхар дээлтнүүд болон дэд сайд нарын ХОМ дэлгэрэнгүй


Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр дээд болон тэдэнтэй адилтгах 282 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрөгч баасан гаригт цахимд байршуулсан юм. Бид өмнөх дугаартаа Төрийн гурван өндөрлөг, Засгийн газрын гишүүдийн 2018 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг бол энэ удаад дэд сайдууд болон төрийн нарийн бичгийн дарга нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Дашрамд дурдахад, Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын жилийн орлого, эзэмшдэг объект, хадгалам­жийн хэмжээ жил жилийнхээс буурсан ханд­лага байгаа нь олны анхаарлыг татаад буй.

 БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл-ийн жилийн орлого 30 сая төгрөг, харин гэр бүлийн орлого нь 89 сая төгрөг. Өмнөх онтой нь харьцуулвал буурсан үзүүлэлттэй байна. Нэг тэрбум 200 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай. 100 сая төгрөгийн үнэтэй Toyota,Land Cruiser 200 автомашинтай. 441 сая төгрөгөөр үнэлэгдэх 190 хурдан удмын адуу, 140 хонь, 100 ямаатай. Хадгаламжиндаа 336 сая төгрөгтэй. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт жилийн орлого 64 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 33 сая төгрөг. Энэ нь өмнөх онтой нь харьцуулвал өөрийн орлого нь 37 саяас 64 сая, гэр бүлийн орлого нь 30 саяас 33 сая болж өссөн байна. 650 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. 20 сая төгрөгийн үнэтэй Toyota,Harrier автомашинтай. 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 22 сая төгрөгтэй. 185 төгрөгийн авлагатай бол 250 сая төгрөгийн зээлтэй. 

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн-гийн жилийн орлого 24 сая төгрөг, гэр бүлийн орлого байхгүй гэж мэдүүлжээ. Өнгөрсөн жил гэр бүлийн орлогоо 68 сая гэж мэдүүлж байсан аж. Нэг тэрбум 675 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто гражтай. 110 сая төгрөгийн үнэтэй Lexus,570, Volkswagen,Touareg автомашинтай. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газартай. Дансандаа 63 сая төгрөгтэй. 15 сая төгрөгийн авлагатай. "Кеаро" ХХК-г эзэмшдэг. 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн-ий жилийн орлого 27 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 15 сая төгрөг. Хувьдаа орон сууцгүй. 35 сая төгрөгийн Lexus, RX 400 автомашингүй. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 35 сая төгрөгтэй. Опшенетикс ХК, Опшенетикс ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Рубикмайнд ХХК-иудад хувь эзэмшдэг. 

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал-ын жилийн орлого нь 164 саяас 48 сая болж буурчээ. Харин гэр бүлийн орлого нь 215 саяас 246 сая төгрөг болж өссөн байна. 654 сая төгрөгөөр үнэлэгдэх таван орон сууцтай, нэг авто зогсоолтой. 55 сая төгрөгийн Lexus,570, автомашинтай. 446 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа нэг тэрбум 815 сая төгрөгтэй. "Рекрүт Мастер ХХК"-тай. 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан-ы жилийн орлого 99 сая төгрөг. Харин гэр бүлийн орлого нь 9 сая төгрөг. 4 тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууцтай. 108 сая төгрөгийн үнэтэй BMW ,Nissan,Juke автомашинтай. 180 сая төгрөгийн авлагатай. Мэйдин Монголиа ХХК, Брэйнбрэнд ХХК, Амин Шийдэл ХХК-г эзэмшдэг. 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн-гийн жилийн орлого 35 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 18 сая төгрөг. 755 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, нэг зуслангийн байшин, 1 өвөлжөөтэй. 108 сая төгрөгөөр үнэлэгдэх 100 ямаа, 130 хонь, 45 үхэр, 8 хурдан удмын адуу, 75 адуутай. Хадгаламжиндаа 44 сая төгрөгтэй. 200 сая төгрөгийн зээлтэй. Хувийн автомашингүй. 

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд-ын жилийн орлого 28 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 14 сая төгрөг. 247 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууцтай. Хувьдаа автомашингүй. 3 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 40 сая төгрөгийн зээлтэй. 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан жилийн орлого 24 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 21 сая төгрөг. 533 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 3 зуслангийн байшин, нэг авто граж, нэг авто зогсоолтой. 477 сая төгрөгөөр үнэлэгдэх 25 Хурдан удмын адуу, 92 Үхэр, 280 Адуутай. 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 51 сая төгрөгтэй. 120 сая төгрөгийн авлагатай, 20 сая төгрөгийн зээлтэй. 

  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж-гийн жилийн орлого 141 сая төгрөг, гэр бүлийн орлого 22 сая төгрөг. Гурван тэрбумаар үнэлэгдэх 5 орон сууц, нэг зуслангийн байшин, нэг хашаа байшин, нэг гэр, нэг авто гражтай. 327 сая төгрөгийн үнэтэй Toyota,Land Cruiser автомашинтай. 225 сая төгрөгөөр үнэлэгдэх 509 хонь, 49 адуу, 240 ямаа, 51 үхэртэй. 163 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 108 сая төгрөгтэй. 14 сая төгрөгийн авлагатай. 326 сая төгрөгийн зээлтэй. Лэнд мн ХК, Ноёхон загас ХХК, Хан элстий ХХК, Мөнхийн судар ХХК-иудад хувь эзэмшдэг. 

 Батлан хамгаалахын дэд сайд Х.Батбилэг-ийн жилийн орлого 27 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 18 сая төгрөг. 670 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай, нэг хашаа байшинтай. 200 сая төгрөгийн Mercedes Benz,G 500 автомашинтай. 84 сая төгрөгөөр үнэлэгдэх 53 адуу, 24 үхэртэй. 135 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 33 сая төгрөгтэй. 17 сая төгрөгийн зээлтэй. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно