2019-03-07 02:06

О.Орхон, Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг суллажээ


“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг байцаасан.

Үүний дараагаар тэднийг цагдан хорьж ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид хүргэсэн тухай хэвлэлээр мэдээлсэн билээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх дөрвөн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан гэж үзэж байгаа аж.

Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцлээ. Шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцээд цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно