2019-02-22 07:05

М.Энхсайхан : “Ерөнхийлөгч Х.Баттулга Монголыг гуравдагч хөршүүдтэй нь тааламжгүй харилцаатай болгож байна” гэв


Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайхан "Өдрийн сонин"-ы сэтгүүлчтэй ярилцжээ. Энэ үеэрээ тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад бодлогод шүүмжлэлтэй хандсан агуулгатай зүйл ярьсан нь анхаарал татна.

Тодруулбал тэрээр: "Норвеги, Дани, Финланд зэрэг улсуудад Монголыг төлөөлсөн элчин сайд байхгүйгээр бараг дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Миний дараа томилогдож очсон хүн нь төдий л удаагүй буцаад ирсэн. Тийм учраас Монгол Хойт Европын орнуудад элчин сайдгүй байгаа. Би болсон явдлыг арай том өнцгөөр харахыг эрмэлзэж байгаа. Хийсэн дүгнэлтээ хэлье.Өнөөгийн Ерөнхийлөгч маань Монгол Улсыг гуравдагч хөршүүдтэй нь тааламжгүй хүйтэн харилцаатай болгох гэсэн юм боловуу л гэж бодсон.

...Миний өмнө Англид ажлаа хийж байсан С.Баярыг дуудсан. АНУ-д элчин сайд томилохгүй удааж гацаасан. Японыг мөн л удаасан. Тэрнээс ч дутахгүй Европод хамгийн чухал хойд Европын орнуудад тавьсан элчин сайдаа татсан. Энэ бүгдийг багцлаад том бодлогын хэмжээнд харвал манай улсын гуравдагч хөрш рүүгээ  хандсан харилцааг муутгах гэсэн алхам шиг харагдаад байгаа юм. 

 

...Би дотроо тэгж анзаарчихаад  Монгол маань буруу харагдчих вий гэж санаа зовсон  байдлаар ажилласан. Тэгж харагдуулахгүйн тулд ажлаа хэл амгүй өгсөн юм. Элчин сайдыг татах томилох асуудал дээр Монголын дотоод улс төрийг би хувьдаа ойлгоно.

Юу ч болсон төрийн шийдвэр гээд дагах нь гарцаагүй. Гэхдээ гадаад ертөнцөд гуравдагч хөршийн эсрэг хандаад байна уу даа гэсэн ойлголтыг манайхан бараг төрүүлсэн байж магадгүй. " гэжээ.


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • zochin (59.153.114.213 / 2019-02-22 09:44 )

    ene hulgaich shond iroogui umuu