2019-01-17 00:32

С.Мөнхчулуун Нийслэлийн засаг даргаар сонгогдлоо


НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгохоор санал хураалт явуулсан ч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшсэн С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын санал 21:21 харьцаатай тэнцэж, нэг санал дээр гурвалжин тэмдэглэгээ хийсэн тул хүчингүйд тооцон дахин санал хураахаар болсон билээ.

Ийнхүү дахин хураалт явуулахад С.Мөнхчулуун НИТХ-ын 43 төлөөлөгчдийн 24-ынх нь буюу олонхийн санал авч  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдлоо. Харин түүнтэй өрсөлдсөн С.Амарсайхан НИТХ-ын 16 төлөөлөгчийн санал авчээ.

Тэгвэл С.Мөнхчулуун гэж хэн бэ? гэсэн асуултанд хариулт эрцгээе.

 

С.Мөнхчулуун нь  2004 онд ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургуулийг, 2013 онд  2013 Удирдлагын академийг тус тус төгссөн.

2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.

2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаад 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн юм.

2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад ийнхүү Нийслэлийн Засаг даргаар сонгогдож байна.

Түүний дүү С.Бямбацогт 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн I хороонд байрлах "Castle" баарны үүдэнд  сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдаж, олны хэл аманд өртөж байсан юм.

С.Мөнхчулуун нь Нийслэлийн засаг дарга асан Су.Батболдын багийн хүн гэгддэг.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно