2019-01-08 02:17

Д.Дорлигжавыг төрсөн дүүгийнх нь хамт цагдан хорилоо


Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын гэрт өчигдөр орой Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийжээ.


Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Учир нь, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн оны 12 дугаар сард 25 дугаар телевизийн "Ам нээвэл" ярилцлагад орох үеэрээ  "Намайг улс төрийн шантаажаар хэдэн сар шоронд хорьсон. Д.Дорлигжав прокурорын дүүгийн данс руу дөрвөн сая доллар хийсэн минь үнэн" гэж ярьсан байдаг.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр орой АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгөөр Д.Дорлигжавын гэрт болон албан өрөөнд нь нэгжлэг хийж, төрсөн дүүтэй нь хамт байцаасан байна.

Улмаар үүрээр тэднийг цагдан хорьсон байна. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно. 


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Чонон сүрэг (66.181.178.21 / 2019-01-09 01:04 )

    Энэ Дорлигжав албан тушаалаа хэрхэн хувьдаа ашиглах, бусдыг дарамтлах хэрэгсэл болгодогыг амьдрал дээр маш тод харуулсан хүн. Гэмгүй, нэг их буурьтай царайлж дүр үзүүлнэ. Монгол иймэрхүү хүмүүсээс болж баларч байгаа юм шүү дээ. Энэ хүн жинхэнэ рекетчин. Амьдрал нь нүглээр дүүрсэн учраас анхааруулга

  • Цаг нь болсон доо (66.181.178.21 / 2019-01-08 10:14 )

    Энэ Дорлигжав гэдэг нөхөр албан тушаалаа далимдуулж мөн ч их гэмт хэрэг хийсэн дээ. Цаг нь эрх биш ирээ байлгүй. Энэ “увс хүмүүс” үнэхээр муухай хүмүүс байх юм аа. Энэ нөхрийн талаар Ганболд их зоригтой хэлсэн. Аргагүй баримттай хүн ийм зоригтой байдаг