2018-12-26 05:20

Д.Баттулга: Хотын даргыг НИТХ дотроосоо сонгох ёстой


Улаанбаатар хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өгснөөс хойш арав гаруй хонож байна. Хотын даргыг шинэ долоо хоногт томилох тухай мэдээлэл бий. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг саналын эрхтэй оролцох тул ямар байр суурьтай байгааг Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулгаас тодрууллаа.


-Энэ сарын 28-нд болох ээлжит хуралдаанаараа НИТХ хотын даргыг сонгох товтой. НИТХ дахь дахь Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Хотын даргад нэр дэвшүүлэх хүн тодорхойгүй байна. Хэнийг нэр дэвшүүлэхээ олонх шийднэ. Ардчилсан намын бүлэг нийслэлийн ИТХ-д 11 суудалтай. Тэгэхээр манай бүлгийн байр сууринаас үл хамаарч эрх баригчид хотын даргад нэр дэвшүүлэх хүний нэрийг оруулж ирэх ёстой.

-Хотын дарга тэр болж магадгүй гэсэн таамаг олон бий. Нэр дэвшиж магадгүй гэсэн хүмүүсийн нэр ч дуулдаад удлаа. Хувь төлөөлөгчийн зүгээс та хотын даргыг сонгож, томилох асуудалд ямар бодолтой байна?

-Хотын даргыг НИТХ-ын төлөөлөгчид дотроосоо сонгох ёстой гэсэн байр суурьтай байна. Хотын даргыг гаднаас сонгосноор ИТХ-тай хамтран ажиллаж чадахгүй, хотын ажил удааширч ямар их бэрхшээлтэй байдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харлаа шүү дээ. Тэгэхээр хотыг удирдах хүнийг НИТХ дотроосоо сонгох нь хамгийн зөв.

Г.ХОРОЛ

news.mn

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно