2018-12-06 03:10

УИХ-ын чуулганы өмнө нэр бүхий гишүүд М.Энхболдыг эсэргүүцэн суулт зарлав


УИХ-ын гишүүн Х.Оюунбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж чуулганы танхимын үүдэнд суулт зарлаж байна.

Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол хуралдаа суухгүй гэж мэдэгдлээ

Тэднээс гадна Засгийн газрын гишүүд ч мөн адил чуулганы танхимд оролгүй УИХ-ын даргаар нэлээд хэдэн удаа дуудуулсан юм. Ийнхүү 10:00 цагт эхлэх ёстой чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар 10:40 цагт эхэллээ. 

Одоо Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно