2018-11-19 02:55

Хоригийг хүлээж авахаас татгалзсан Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил нарын ард MCS бий юү?


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор өнгөрөгч долоо хоногт хэлэлцээд 75 хувийн саналаар хүлээж аваагүй.

Харин Байнгын хорооны хуралдаанаас өмнө МАН-ын бүлэг хоригийн асуудлаар хаалттай хуралдаж шийдвэрээ гаргасан. Гэхдээ эхлээд 24:20 саналаар хоригийг хүлээж авсан аж. Харин үдээс өмнө ийнхүү хоригийг хүлээж авлаа хэмээж байснаа үдээс хойхно МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэлээ гэсэн юм. Хоёр, гуравхан цагийн дотор шийдвэрээ гэнэт өөрчлөх болсон талаарх эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах тохиолдолд 500 тэрбум төгрөгийн шинэ эх үүсвэрийг мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжихэд зориулах ёстой болох юм байна. Үүнийг нь МАН-ын бүлгийн гишүүд шууд харджээ. Ялангуяа энэ асуудалд MCS группийн зүгээс илтэд оролцож, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж нарын нөхдөд яаж ч байсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч болохгүй гэсэн үүрэг даалгасан бололтой. Өнөөдүүл нь ч “Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах юм бол Монгол Улс төсөвгүй болно, аймаг нийслэлийнхэн оноос өмнө төсвөө батлаж амжихгүйд хүрнэ, ингэснээр 2019 оны нэгдүгээр сард цалин, тэтгэвэргүй сууж байх юм уу. Монгол Улсын түүхэнд төсөвт бүхэлд нь хориг тавьж байсан удаа байхгүй” гэж орилолдсоор эгнээндээ Ц.Цогзолмаа, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн, М.Билэгт, Н.Амарзаяа, Н.Оюундарь, А.Ундраа нарын бүсгүйчүүд голдуу гишүүдийг нэгтгэж аваад үдээс өмнөх саналыг унагаж, хүчингүй болгуулжээ. Тийнхүү дахин санал хураалгаж дээрх “МАН-ын бүлэг Хоригийг хүлээж авахгүй” гэсэн шийдвэрийг гаргуулж авч. Товчхондоо, MCS группээр дэмжүүлсэн олигархууд УИХ дахь жав жув гэсэн эмэгтэйчүүдийг нийлүүлж аваад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын эсрэг тавьсан бололтой. Хүчинд автагдсан уу, ямартаа ч өөрийн толгойгүй мэт шийдвэр гаргаж, аялдан дагалдсанаасаа эмээсэн Амарзаяа “Энэ ард түмнээс чинь айгаад байна. Гадуур явахад хэцүү байна. Иргэд намайг муухай хараад байх юм” хэмээн хошуугаа унжуулсан гэнэ. Тэрчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой шүү гэсэн зарчмын байр суурийг намын бүлэгтээ илэрхийлсээр байтал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь төсөв дээрээ хоёрхон шөнө нойргүй суухад болно гэсээр атал танхимын гишүүдээс нь Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа, Н.Энхболд, Х.Баделхан нар эсрэг санал өгч, Ерөнхийлөгчийн хоригийг болон Ерөнхий сайдынхаа байр суурийг дэмжээгүй байна. Тухайн өдөр Хууль зүйн байнгын хороо бас хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаагүй. Уг нь тус байнгын хорооны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэх байсан боловч тийнхүү MCS-ийн гэх тодотголтой Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж нарын гишүүдээр ахлуулсан олигархиуд МАН-ын бүлгийн шийдвэрийг өөрчлүүлж, Хууль зүйн байнгын хорооны хурлын ирцийг саармагжуулж, улмаар УИХ-ыг гацаанд оруулав.

niigmiintoli.mn


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • жа (66.181.160.1 / 2018-11-21 05:22 )

    Хараад байгаарай төрөөс хамгийн их хулгайлдаг хүмүүс.

  • монгол ялна (66.181.161.80 / 2018-11-19 21:55 )

    хятад талаасаа асуугаад хоригийг хулээж авахгуй байгаа юм байхдаа? хулээж авчихаад бас “уучлал” гуйж болно шуудээ