2018-11-06 01:12

О.Цолмон улс төрд дахин оролцож эхэллээ


Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан улс төрчдийн гэргий нараас Монголчуудад хамгийн их танигдсан нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр Ононгийн Цолмон.

Түүнийг Н.Энхбаярыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байх үед ажилд нь ихээхэн оролцдог байсан тухай улс төрийн хүрээнд ярьдаг. Тэр бүү хэл  одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тухайн үедээ "Төрийн ажлыг та мэддэг юм уу? эхнэр чинь мэддэг юм уу?" хэмээн Н.Энхбаяраас ам асуусан ч гэгддэг.

О.Цолмон 1992 оны УИХ-ын сонгуульд Монголын Үндэсний Дэвшлийн Намаас нэр дэвшиж байсан аж. Тэгвэл Н.Энхбаярыг төрийн өндөр албан тушаалаас бууснаас хойш ч О.Цолмон байнга л түүнд тус дэм өгч ирсэн бөгөөд бүр улс төрийнх нь үйл ажиллагаанд хүртэл оролцох болсон билээ.

Улмаар УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшсэн ч Б.Ундармаад ялагдсан юм.

Үүнээс хойш харьцангуй нам жим байсан О.Цолмонгийн улс төрийн идэвх сэргэжээ. Тэрээр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тус намын дэд дарга С.Ганбаатар нар МАХН-аас боловсруулсан  Шинэ дээд хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлж санал авах  аянаа  Өвөрхангай, Баянхонгор  аймагт үргэлжлүүлэх үеэр хамт явж, үйл ажиллагаанд нь оролцсон байна.

С.Сарнай

sonin.mn


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (103.57.94.210 / 2018-11-09 12:26 )

    энэ хүүхэн ёс зүйгүй гэдгээ олон түмэнд хэдийнээ харуулсан мөрөөрөө байвал яасан юм бэ нөхөртэйгээ гэртээ мөрөөрөө суу₮ л даа монголын улс төр та 2-оор дутахгүй