2018-11-01 09:10

АСЕМ-ын дүйвээн буюу сураг тасарсан 17-гийн шамшигдуулсан 79,2 тэрбумын эрэлд


ЖДҮ дэвжих сангаас давуу эрхтэйгээр өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан хэрэг олон нийтэд илчлэгдэж жигшил зэвүүцлийг зэрэг хөдөлгөсөн томоохон сенсаци сүүлийн өдрүүдэд топ сэдэв болоод байна.

Тэгвэл үүнтэй зэрэгцээд эрх мэдлээ хэтрүүлэн буруу замаар будаа тээдэг томоохон хэргүүдийг нэхэн сануулж нийтээрээ нэхэмжлэл гаргах аян зарлавал ямар вэ? Тухайлбал Хоёр жилийн өмнө сүр дуулиантай хийсэн АСЕМ-ын үр дүнгийн талаар Үндэсний аудитын газраас шалгалт хийж, ихээхэн хэмжээний зөрчил илрүүлснийг өнгөрсөн 6 сард олон нийтэд танилцуулсан. АСЕМ нэрийдлээр  290,8 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэх 17 албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар болсон гэдгээ тухайн үед хэлсэн боловч хэн гэдэг эрхмүүд байсныг нь нууцалсан. Тэгвэл хэрэг хуучирдаггүй, иргэдийн ой санамж замхардаггүйг сануулж Муу нуухаар сайн илчлэхийг зорилоо. 5 сарын өмнө Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч С.Оюунбилэгийн илчилж амжаагүй нэрсийг уншигч танд хүргэе. Үүнд:

1.      Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

2.      Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан

3.      Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар

4.      ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга Д.Ганхуяг

5.      Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга  асан П.Цагаан

6.      Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан

7.      ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа

8.      Үнэлгээний хорооны дарга А.Давгадорж

9.      “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх

10.  Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан

11.  ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат

12.  “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ж.Отгонбаатар

13.  Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл

14.  НЗД-ын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун

15.  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал

16.  НХААГ-ын дарга С.Ганбаатар

17.  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг

гэсэн нэр бүхий 17 албан тушаалтан багтсан байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний Аудитын газраас “Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15,3-т заасан дагуу аудитаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлыг шалгуулахаар шилжүүлж байгаа тул холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” гэсэн албан тоотыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Дээр дурдсан үр ашиггүй зарцуулсан 290,8 тэрбум төгрөгөөс 79,2 тэрбумыг нь Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Г.Баярсайхан тэргүүтэй 17 албан тушаалтан зүгээр л замрахуулаад хаячихсан байгаа юм. Гэтэл 290,8 тэрбумаар за байг 79,2 тэрбум төгрөгөөр юу бүтээж ямар асуудлыг шийдэж болох байсан вэ? Цухасхан дурдвал гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн байрны асуудлыг, ор олдохгүй коридорт хэвтэж байгаа эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж болох байлаа...

            Тухайн үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэгийн үүрэг даалгавраар Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл гэхэд 33 тэрбум 634 сая төгрөгийн шууд гэрээ байгуулан ард түмэнд төдийлөн наалдацгүй АСЕМ нэрийдлээр халхавчилсан халаасны хулгайгаа хийсэн нь Үндэсний Аудитын байгууллагын шалгалтаар нотлогдсон. Түүнчлэн Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоонд 12,5 сая төгрөгийг гэрээгүйгээр зүгээр л өгчихсөн. 215,5 сая төгрөгийн бэлэг дурсгалд зориулахаар төсөвлөсөн байтал 765,8 сая төгрөгөөр давуулан зарцуулсан зөрчил мөн илэрсэн. Энэ мэтчилэн дурдаад байвал 290,8 тэрбум төгрөгийн хэмжээний зөрчилтэй 17 албан тушаалтантай холбоотой хэрэг аль хэдийнээ батлагдсан. Гэвч өнөөдөр төрийн хариуцлага тооцох механизм нүд нь сохор чих нь дүлий юм шиг байсаар байх уу!!!

Эх сурвалж: medeelne.mn

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6

Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Zochin (103.9.88.242 / 2018-11-19 04:50 )

    http://StartWeeklyJob.com/?userid=138871