2018-10-15 04:28

“Centеrra Gold” -н төслийн худалдан авсан Сингапур компанийн захирал Э.Дөлгөөн гэж хэн бэ


"Centеrra Gold" Монгол дахь бизнесээ худалдсан талаар олон улсын хэвлэлээр мэдээлж эхэлжээ. Тус компани нь Бороогийн алтны уурхай, Гацуурт төслөө нийтэд нь 35 сая ам.доллараар үнэлэн зарсан тухайгаа мэдэгдсэн.

Манай ханшаар 90 орчим тэрбум төгрөгөөр зарагдсан энэ бизнесийг Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид худалдсанаа "Centarra Gold"  мэдэгдээд байгаа юм. 

OZD ASIA PTE-ийн гүйцэтгэх захирлаар Эрдэнэбаатарын Дөлгөөн гэж Монгол залуу ажиллаж байгаа гэсэн мэдээлэл яваад байна. Э.Дөлгөөн өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.

Харин Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараагаар Улаанбаатар хотын банканд нэг хэсэг ажиллаж байсан гэсэн албан бус мэдээлэл ч байна. 

Э.Дөлгөөн нь Блүүмбэрг телевизийн Монгол дахь салбарын захирал Э.Долгионы төрсөн дүү бөгөөд хэвлэлийн салбарт тэр дундаа UB Post сонинд ажиллаж байсан туршлагатай аж.

Э.Дөлгөөнийг энэ оны наймдугаар сарын 29-нд уг албан тушаалд томилсон хэмээн компанийн мэдээлэлд дурджээ. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно