2018-10-12 02:57

Гишүүд Хэнтийчүүдэд сэтгэл зовниж, матрын нулимс унагав


Хадам ээжийн гомдолд бүдэрсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авахаас татгалзав. Хэнтийн нөхөн сонгуулийн товыг тогтоосон ч Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтээс үүдэж тодорхойгүй хугацаагаар хойшилж, Н.Энхбаяр нарыг уйлуулах шахсан. Асуудлын гол нь төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх хуулийн заалт. Гишүүн Д.Тэрбишдагва “Цэцийн дүгнэлт үндэслэлтэй. Нэг хүний эрхийн асуудал ярих уу, 14 мянган хүний эрх ашиг уу гэдэг тусдаа асуудал. Мөнгөний бодлого ярьж, төсөв хэлэлцэж байгаа энэ үед Хэнтийн тойргийг хэн төлөөлөх вэ. Ямар зохицуулалт, ямар гарц байна” гэдгийг лавлав. “Дэгийн хуулиар Цэц дүгнэлтээ танилцуулдаг болохоос асуултад хариулдаггүй” хэмээн Д.Лүндээжанцан гишүүн учирласан.

Үнэхээр ч төсөв мөнгө хэлэлцсэн энэ үед Хэнтийн 10 гаруй мянган сонгогчийн эрх ашгийн төлөө хэн дуугарах вэ гэдэг асуулт гишүүдийг талцуулав. Тухайлбал, гишүүн Б.Пүрэвдорж “Энэ асуудлаар байнгын хорооны хуралд тодорхой асуудлыг хэлсэн. Эргээд над руу Ц.Нямдорж гишүүн “Чам шиг 300 залуу үзсэн” гэх зэргээр дайрсан. Дахиад хэлэхэд МАН Хэнтийн сонгуульд ялж чадахгүй болохоороо Цэцийн дүгнэлтэд нөлөөлсөн. Цэцийн дүгнэлт бол улс төрийн захиалга. У.Хүрэлсүх өөрөө энэ сонгуулийг явуулах боломжгүй учраас жолоочийнхоо ээжээр Цэцэд өргөдөл гаргуулсан. Хамгийн найдвартай хүнээрээ дамжуулж Цэцэд маргаан үүсгэсэн” хэмээн дуугаа өндөрсгөв.

Үг хэлсэн хүн бүр эзэнгүй суудлын цаадах сонгогчдод санаа зовж байгаагаа илэрхийлж, матрын нулимс унагасан. Ямартаа л О.Баасанхүү гишүүн “Гишүүдийг анзаарч байхад 42-р тойрогт санаа их зовсон хүмүүс байна. Уг нь Сонгуулийн хуульдаа зургаан сар гэдгийг зургаан хоног гээд засах боломжтой. УИХ-ын гишүүд хууль зөрчөөгүй ч Цэц бидэнд хуульд тодорхой өөрчлөлт хийх боломж олгосон. Энэ боломжоос Төрийн байгуулалтын байнгын хороо зугтаад байна. Энэ сонгуулийг зохион байгуулахыг хүсч байвал Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломж байна уу, түүний дараа хуульдаа өөрчлөлт оруулаад явах боломж байна уу.

Үргэлжлэлийг  

Нийгмийн шуудан сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно