2018-10-04 04:31

С.Жавхлан : Энд тэндэхийн улс орны аваргын дэвжээ хэсч, төмөр өргөөд яваад байдаг Ерөнхийлөгчтэй боллоо


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг асуудлыг хэлэлцэн гишүүдийн 76.2 хувь нь дэмжсэн тул чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдрийн энэ хуралдааны үеэр УИХ гишүүн С.Жавхлан ингэж үг хэлсэн юм.

Тэрбээр "Ойрын хугацаанд болсон үйл явдлыг тоочъё. Гадны тагнуулын онгоц Монголд ирлээ, галт тэрэг замаасаа гарсан том осол гарлаа, төрийн албан хаагчид нэгнийгээ хөнөөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нийлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж явдаг. Аюулгүй байдлын зөвлөл одоо хуралдах ёстой байна. Ойрын үед ер нь хуралдсан юм уу. Миний бие энэ талаар олж сонссонгүй. Энэ болгоныг харчихаад дуугай өнгөрөөд баймааргүй байна. Хэлээ хазаад суугаад байгаа Ерөнхий сайдтай байгаад хэрэг алга. Аймшигтай нийгэм бүтээчихээд Ерөнхийлөгч гээд сууж байх хэрэг алга. Та гурав гурвуулаа нийлээд хүрлаа хийгээч. Улс оронд нь ийм айхтар нөхцөл байдал үүсчихээд байдад эндээс ийм зээл авлаа, тэрний гарыг барилаа гээд явах юм. Тэрнээс гадна энд тэндэхийн улс орны аваргын дэвжээ хэсч, төмөр өргөөд яваад байдаг Ерөнхийлөгчтэй боллоо. Маш их хугацаа өнгөрлөө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах хүсэлтээ би одоо албажуулж өгнө. Та гурав найр наадмаа дуусгаад орон овоохойдоо ирж, түмэн олноо тайвшруулаач гэж шаардмаар байна” гэлээ.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно