2018-09-28 06:09

Ерөнхий сайд нарын хэргийг шуурхайлна


25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд АТГ-аас цагдан хорьж, тавдугаар сард батлан даалтад гаргасан билээ.

Оюутолгойн гэрээнээс болж ийм байдалд орсон Ерөнхий сайд нарын хэргийг шуурхайлахаа Авлигатай тэмцэх газраас мэдэгдээд байна. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Олон улсын гэрээтэй холбогдолтой хэрэг учраас хуулийн дагуу аль болохоор шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Хэрэг дээр нэлээн олон шинжилгээ хийгдэж байна. Биднээс шалтгаалахгүйгээр шинжилгээний багийнхан шалгаж, танилцах материал маш их бий.  Хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ. Улмаар шүүх рүү шилжинэ. Шүүхээр гэм буруутай эсэх тогтоогдоно” гэв.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно