2018-09-18 04:38

Ж.Энхбаяр ЗТХ-ийн сайдад дэвшихээс татгалзжээ


8 сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан .

Үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж, түүний үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэж байгаа билээ. 

УИХ-ын  намрын чуулганы хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг Зам Тээврийн Хөгжлийн сайдаас чөлөөлөх эсэхийг эцэслэн шийдэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн дараагийн сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуудал МАН-ынхан дунд яригдаад удлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд  хамгийн анх УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт Зам тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвших санал тавьсан ч тэрээр өөрөө татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. Хэрэв Ж.Энхбаяр Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг бүхлээрээ түүнийг дэмжих байжээ.

Харин одоо МАН-ын "32-ын бүлэг" УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирвааг тус тус Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлсэн байдалтай буюу ойлголцоогүй байгаа юм.

Учир нь УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийн хувьд өмнөх сайд Ж.Бат-Эрдэнэ нь манай бүлгийн гишүүн байсан тул дараагийн сайд ч манай бүлгээс л тодрох ёстой гэж үзэж буй бол МАН-ын 33-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх л өөрөө багаа бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Ч.Явуу

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно