2018-09-18 04:34

Ерөнхийлөгч Х.Баттулга дэд сайдуудыг цомхотгох санал гаргана


УИХ-ын намрын чуулганы нээлт ирэх сарын эхэнд болно. Намрын чуулганаар хэлэлцэх хамгийн гол асуудлуудын нэг нь Төсвийн тухай хууль. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны төсөвт тодотгол хийх, 2018 оны төсвийг батлах явцад үр ашиггүй зардлуудаа танаж, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгох байдлаар төсвийн зардлыг үлэмж хэмжээгээр хэмнэн, багасгах шаардлагатай байгааг анхааруулж, УИХ-ын баталсан Төсвийн тухай хуульд хориг тавьж байсан билээ.

Тэрээр уг саналаа энэ жил ч дахин УИХ, Засгийн Газарт хүргүүлэхээр төлөвлөж буй тухай эх сурвалж өгүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг уламжлан ЕТГ-аас илгээсэн албан бичигт ч энэ тухай дурьдаж : "Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчннй эвлэлийн холбоо болон цалин нэмэх шаардлага тавьж буй багш ажилчдын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид 2018 оны 03 дугээр сарын 10, 12-ны өдрүүдэд дараалан хандаж, шаардлага ирүүлээд байна.

Тэдний зүгээс 2018 оны улсын төсөв тодотгол хийж, боловсрол, шинжпэх ухааны салбарт ажиллагдсын үндсэн цалинг 15 хувиар энэ оны 0Э дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх, 2018 оны улсын төсөвт 56.6 тэрбум төгрөгөөр тусгагдсан төсвийн байгууллагуудад ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүулэх 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг мөн энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс олгох, 2019 оны 01 дүтээр сарын 01-ний өдрөөс боловсроп, шинжпэх ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, ажил хаялтад оролцсон нийт багш, ажилчдын цалинг бүрэн олгох" зэрэг шаардлагыг Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хургүүлснээ мэдэгдэж, уг шаардлагыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд тодорхой санал, дүгнэлт боловсруулан 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн тул Застийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүссэн.

Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт ажиллагсад өнгөрсөн жилээс эхлэн цалин нэмэх асуудпыг хөндөж, Засгийн газарт хүсэлт, шаардлагаа тавьж ирсэн. Харамсалтай нь Засгийн газар асуудлыг өргөн хүрээнд, ул суурьтай авч үзэн шийдвэрлэхийн оронд өнгөц байдлаар аргацаасан, хуурсан арга хэмжээнүүд авч, нөхцел байдлыг даамжруулан, багш, ажилчдыг ажил хаяхаас өөр аргагүйд хүргэн хурцатгаж улс орны ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачуудын сурч боловсрох эрхэд ноцтой хохирол учруулж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга цалин нэмэгдүүлэх хүсэлт, шаардлага тавьж эхэлсэн цагаас боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг дэмжиж, цалин нэмэх боломж бололцоо бүрэн байгааг Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа сануулж, тухай бүр тодорхой санал, зөвлөмжийг өгч байсан боловч Монголын төрийг намын төр мэтээр сэтгэн, улс орон, ард иргэдийн эрх ашгийг умартсан хэсэг бүлэг хүмүүсийн харалган эсэргүүцэл, туйлшралд дарагдаж ирсэн." хэмээсэн байв.

Дашрамд дурьдахад М.Энхсайхан 1996 онд Ерөнхий сайд болмогцоо, яамдын тоог цөөрүүлж, дэд сайдын орон тоог цомхотгож байсан бол Н.Энхбаяр 2000 онд Ерөнхий сайд болмогцоо дэд сайдын орон тоог бий болгосон юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн дэд сайдын орон тоогүй ажиллаж байв.

Ч.Явуу

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно