2013-04-19 07:08

“Олимп цогцолбор" байгуулах хөдөлгөөнийг дэмжих тухай


2002-02-01
Дугаар: 
 11

Биеийн тамир, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх, хүн амыг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх, их спортод хүч сорих ирээдүйтэй залуусыг бэлтгэхэд спортын иж бүрэн цогцолбор шаардлагатай байгааг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус баримталж ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Олимп цогцолбор" байгуулах тухай Монголын үндэсний олимпийн хорооны уриалгыг дэмжсүгэй.

2. Уриалгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж явцын талаар мэдээлж байхыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Батхишиг, Ерөнхийлөгчийн НИЙГМИЙН бодлогын зөвлөх Л.Лхагва нарт даалгасугай.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ

Н.БАГАБАНДИ

Хуулбар үнэн: Тамгын газрын
дэд дарга

Б.ОЧИРБАТ

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно